Сангийн яамнаас Засгийн газрын харьяанд байдаг 29 санд шалгалт хийж дуусжээ. Шалгалтын дүнг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Мөн шалгалтын зөрчлийг олон нийтэд нээлттэй мэдээлэхээр төлөвлөжээ. Шалгалтаар хэд хэдэн санг татан буулгах санал оруулах юм байна. Нэг сангаас зээл аваад нөгөө санд тушаадаг байдал ч илэрсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна