Ч.ХҮРЭЛБААТАР: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ТАЙЛАНГИЙН ДАРАА ОУВС-ГИЙН САНХҮҮЖИЛТ ОРЖ ИРНЭ

Н.Мижидмаа
2019/02/19

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд орж ирэх ёстой санхүүжилтийн багахан хувь нь орж ирээд үлдэгдэл нь орж ирээгүй билээ. Тодруулбал, 2018 оны тавдугаар сараас хойш Азийн хөгжлийн банкнаас л 500 гаруй сая ам.долларын санхүүжилт олгожээ. Үүний 300 сая ам.доллар нь төсвийн дэмжлэг, 200 нь төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэрээр орж ирсэн байна.

Хөтөлбөр ёсоор тохирсон санхүүжилт яагаад зогсонги байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. Тэрээр "Арилжааны банкуудад 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүргийг өнгөрсөн онд өгсөн. Энэ дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Гэвч тодруулах шаардлагатай зүйлүүд байна гэж үзсэн. Тиймээс ОУВС-гийн санхүүжилт бага зэрэг саатаад байгаа" гэсэн юм.

2017 онд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээ хийсэн. Уг шалгалтаар хөрөнгийн дутагдалтай банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаа өгсөн билээ. Тэгвэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкууд хөрөнгийн эх үүсвэрээ тайлагнах ёстой юм байна. Нэмэгдүүлсэн эх үүсвэрээ хаанаас хэрхэн орсон, бохир уу, цэвэр үү гэдгээ Монголбанкинд тайлагнах юм.

Үүнээс гадна манай улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ хэд, хэдэн удаа зөрчиж, тохирсон зүйлүүдээсээ буцаж, хэрэгжүүлэх ёстой ажлуудаа хийхгүй байгаа учраас санхүүжилт зогсох гол шалтгаан болж байгааг зарим хүн тайлбарлаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 2 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 3 цагийн өмнө
+29 градус дулаан 5 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 21 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 22 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 22 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04