ХҮЧДЭЛГҮЙ БОЛСОН ГУРВАН АЙМГИЙГ ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/19

2019.02.18-ны өдрийн 19:00 цагийн орчимд "Булган" дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс "Тайшир" усан цахилгаан станц тусдаа гарсан. 110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдэл зөрүүтэй зааж байсан тул үзлэг хийв. Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болоод байсан юм. "Тайшир" Усан Цахилгаан Станц /УЦС/-аас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг тэжээж байлаа. Шалтгааныг тодруулахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд хоёр талаас нь үзлэгт гарсан. Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем /АУЭХС/-ээс Есөнбулаг таван дизель, "Тайшир" УЦС хоёр турбингенератор ажиллаж 6.3 МВт ачаалалтай ажиллаж, Улиастай дэд станцыг тэжээх арга хэмжээг цаг алдалгүй авсан юм. Мөрөн хотод дизель явуулж Дулааны сүлжээний I контурыг эргүүлж байсан. АУЭХС: Есөнбулаг дизель станц дээр нэг дизель нэмж нийт 6 дизель ажиллуулсан. 20:45 цагт "Тайшир" дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийг тэжээв. ЦДҮС: 110 кВ-н Булган-Мөрөнгийн агаарын шугамд гурван бригад үзлэг хийсэн. Хөвсгөл аймгийн 17, Завхан аймгийн 12 сум, Говь-Алтай аймгийн 4 сум тус тус хүчдэлгүй болоод байсан. ЦДҮС: 03:23 цагт 110 кВ-н Булган-Мөрөн агаарын шугамын гэмтлийг засварлаж дууссан тул залгаж Хөвсгөл аймагт хүчдэл өгөв. 03:29 цагт 110 кВ—н МөрөнТэлмэн агаарын шугамыг залгаж Завхан аймагт хүчдэл хүчдэл өгөв. 04:35 цагт Тайшир УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ аж ажиллагаанд тус тус ажиллагаанд оруулж, цаг алдалгүй түргэн шуурхай ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 40 минутын өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 1 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 2 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 20 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 21 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 22 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 22 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 23 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 23 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 23 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа Өчигдөр
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна Өчигдөр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ Өчигдөр
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан Өчигдөр
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ Өчигдөр
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр