Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Шаамар 3” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.06.23/ 10:00 цагт бүрэн унтраасан, түймэрт урьдчилсан байдлаар 500 га орчим талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын I багийн “Гахайтын голын эх” гэдэг газар энэ сарын 19-нд гарсан ой, хээрийн түймрийг 22-нд, мөн аймгийн Цагааннуур суманд 23-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.24/ 03:20 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Харин Төв аймгиийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна