ТАТВАРЫН ШИНЭ ХУУЛЬ ТАНЫ ГЭР БҮЛИЙГ ҮЙМҮҮЛНЭ

Н.Мижидмаа
2019/02/20

Ийм л юм болно. Учир юу гэвэл тун удахгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар батлахаар эрх баригчдын хэлэлцэж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд маш ноцтой заалтуудыг суулгасан байна.

Эдгээрээс ганцыг нь л тайлбарлая.

Хуулийн 58.1-д "Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д "Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд", 58.1.2-т "Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.-т заасан түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан" гэж тусгасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т "гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг" ойлгоно гэжээ.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
– 58.1.1-д "Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд"
– 58.1.2-т "Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол
Гэр бүлийн тухай хуулийн
– 3.1.4.-т заасан "түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан" гэж тусгасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн
– 3.1.4-т "гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг" ойлгоно гэжээ.
Үндсэн хуулийн
– 17.1.3-т "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Мэдээж Монгол Улсын иргэн ийм үүрэгтэй.
– 16.14-т "Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, татварын өрийг татвар төлөгчийн гэр бүлийн гишүүд, тухайн байгууллагын ажилтнууд хувааж үүрэх заалтыг оруулчихсан байгаа юм.

Үндсэн хуулийн 17.1.3-т "хуулиар ногдуулсан албан татвар төлөх" үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Мэдээж Монгол Улсын иргэн ийм үүрэгтэй. Гэхдээ уг хуулийн 16.14-т "Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэчихсэн байгаа. Ингэхээр удахгүй батлагдаж мэдэх Татварын ерөнхий хууль Үндсэн хуулийг зөрчиж, хүний эрхэнд халдсан гэсэн үг. Та бод доо. Бизнес бол эрсдэл. Өнөө цагт ямар ч бизнесийн үр дүнг 1990-ээд оноос өмнөх төлөвлөх боломжгүй. Хэрэв таны эхнэр, нөхөр бизнес эрхэлж, түүнээсээ эрсдэл үүрэх, аль эсвэл ямар нэг нөлөөгөөр татварын өртэй болох юм бол тэр өрийг та хамтран төлж барагдуулах болж байгаа юм.

Ингэхээр Монголд цаашид гэр бүлийн бизнес оршин тогтнох нөхцөлгүй болно гэдгийг судлаачид хэлж байна. Ер нь бол гэр бүлийн бизнес нь хуулийн хэллэгээр жижиг, дунд бизнес л байдаг. Үүнээс гадна бизнесээ амжилттай авч явахын тулд гэр бүлийн баталгаагаа салгаж, эхнэр нөхөр, аав хүү байх албан ёсны эрхээсээ татгалзах хүмүүс олон болно гэсэн үг. Гэтэл Татварын багц хуулийг унагаачих вий гэж эрхэм гишүүдээс гуйж яваа нөхдүүд энэ мэтийг ойлгохгүй, мэдрэхгүй. Учир нь бизнес эрхэлж үзээгүй, албан тушаалынхаа хаялгаар амьдардаг улстөрчид бол энэ хуулийг дэмжээд явуулна.

Харин бизнесийн жаргал, зовлонг нь мэдэрдэг гишүүд бол Үндсэн хуулийн зөрчилтэй энэ хуулийн "хазаар" нь болох учиртай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 2 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 3 цагийн өмнө
+29 градус дулаан 5 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 21 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 22 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 22 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 23 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04