ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/02/20

-Европын гол түнш улсуудтай Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажил хэрэгжиж байна-

НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос "Тээвэр дэх автоматжуулалт" сэдэвт олон улсын дээд түвшний хуралдааныг Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү хуралдаанд Монгол Улсаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй албаныхан урилгаар оролцож, Газрын тээврийн хорооны гишүүн орны хувьд бодлогын түвшинд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвхитэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцож байна.

Тус хуралдаанаар тээвэр дэх автоматжуулалтын шинэ дэвшилтэт техник, технологийг танилцуулах сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулагдаж буй бөгөөд бодлогын хэлэлцүүлгийн төгсгөлд төлөөлөгчдийн тэргүүн нар "Тээврийн автоматжуулалтын эринд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, интеграчлалыг сайжруулах нь" сэдэвт сайд нарын тунхаглалыг баталлаа. Мөн дэлхийн хэмжээний томоохон асуудлууд, Газрын тээврийн хорооны 2030 хүртэлх стратеги, Газрын тээврийн хорооны гишүүн болон Европын эдийн засгийн комиссийн гишүүн бус орнуудыг үйл ажиллагаандаа идэвхитэй оролцуулах зорилго дор хуралдаж байгаа аж. Энэхүү хуралдаанаар "Хөдөлгөөний аюулгүй байдлын сан" байгуулагдсаныг зарлаж, тус сангаас зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулахаар болжээ.

Хуралдааны үеэр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Тогтвортой тээврийн хэлтсийн дарга Ли Ювэйтэй уулзаж, "Үндэсний тээврийн сүлжээг олон улсын тээврийн сүлжээнд нэгтгэх гарц" төсөл хэрэгжүүлэх хүрээнд НҮБ-аас гаргасан тээврийн хэд хэдэн гэрээ конвенцод нэгдэн орох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид НҮБ-ын Замын аюулгүй байдлын сан байгуулах, автоматжуулалт, ухаалаг тээврийн системийн дижиталчлал, тээврийн цахим бичиг баримт, аюултай ачаа тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа зэрэг асуудлуудын талаар харилцан ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.

Мөн Олон улсын автотээвэрчдийн холбоо /IRU/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Преттотой уулзаж, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээрэнэ оны 9-р сард Монголд айлчлахаар тохиролцсон байна. УулзалтаарМонгол Улсын Засгийн газраас авто тээврийн салбарт анхаарч олон улсын автотээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Ази Европыг холбосон транзит тээврийг өөрийн нутгаар саадгүй нэвтрүүлэх, монголын тээвэрлэгчдийг энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж бололцоог нэмэгдүүлэх, төрийн зохицуулалтыг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтанилцууллаа.Олон улсын автотээвэрчдийн холбооноос эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулах, олон улсын гэрээ конвенциудад нэгдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Статистик үзүүлэлтээс харахад жилд дундажаар 1000 гаруй ТИР тээвэрлэлт манай улс руу хийгддэг судалгаа бий. Гэвч үүнд Монгол тээвэрлэгчийн эзлэх тоо маш бага буюу дундажаар 50-60 байдаг аж. Иймд дийлэнх тээвэрлэлт хийгдэж байгаа зарим улстай хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, өөрсдийн тээвэрлэгчдийг саадгүй гүйцэтгүүлэх нөхцлөөр хангахад ЗТХЯ-аас анхаарч байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх тухай зорилтын хүрээнд өнгөрсөн оны 06 дугаар сард ХБНГУ, Польш, Унгар, Словак зэрэг улсуудтай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн юм. Энэ хүрээнд Унгар Улстай өнгөрсөн оны сүүлээр хэлэлцээрт талууд гарын үсэг зурснаар баталгаажсан байдаг.

Тэгвэл энэхүү"Тээвэр дэх автоматжуулалт" сэдэвт олон улсын дээд түвшний хуралдааны үеэр Монголын талын төлөөлөгчид БНПольш Улсын тээврийн яамны төлөөлөлтэй уулзаж, Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулах ажлаа шуурхайлж,2019 онд багтаан хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна. Энэхүү баримт бичиг байгуулагдсанаар хоёр орны авто тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд харилцан тээврийн зөвшөөрөл олгох боломж нээгдэж, авто тээврийн зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэх бөгөөд үнэ, ханшийн түвшинд эерэгээр нөлөөлөх боломж нэмэгдэх ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 3 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 3 цагийн өмнө
+29 градус дулаан 5 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 21 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 22 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 23 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 23 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04