Н.ОЮУНЦЭЦЭГ: ДОЛООН НАСТАЙ ХҮҮГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООСОН


Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Хэрх" тосгонд 2017 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 12.00 цагийн орчимд зам тээврийн осол гарч долоон настай хүү амь насаа алджээ. Гэтэл энэ хэрэг хоёр жилийн турш шийдэгдэхгүй явсаар шүүхээс ослын буруутанд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Хохирогчийн ээж Н.Оюунцэцэг "М.Мөнхтулга гэгч этгээд хүүг маань дайрч, 50 метр газар чирж амь насыг нь хохироосон. Хэргийг мөрдөн байцаагч Мөнхсүх хүлээн авч шалгасан ч мөрдөн шалгах ажиллагааг хэт удаан явуулснаас хэрэг шийдэгдэхгүй хоёр жил боллоо. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд автомашинд мөргүүлсний улмаас тархинд цус харвалт үүссэн. Түүнээс үхэлд хүргэх ужиг эмгэг өвчингүй байсныг бичсэн байдаг. Гэтэл Мөнхсүх байцаагч Эрүүл мэндийн төвийн дарга Лхагвадоржоор тархины усжилтаас үүссэн тархины саа саажилт оноштойгоор эмнэлгийн хяналтад байсан нь үнэн гэсэн хуурамч бичиг гаргуулж авсан. Хүүг маань мөргөчихөөд зогсохгүй 50 метр газар чирсэн. Хүү маань тав хоног ухаангүй ГССҮТ-д хэвтээд нас барсан" гэв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мөнхтулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангид хамрагдах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.3-т зааснаар ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хуулийн ерөнхий ангийн 7.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан тэнсэх ял оноожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 2 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 3 цагийн өмнө
+29 градус дулаан 5 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 21 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 22 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 22 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04