УЛСЫН БҮРТГЭЛИЙН ОНЛАЙН СҮЛЖЭЭНД СУМ, ХОРООДЫГ БҮРЭН ХОЛБОНО


Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох төсөл амжилттай хэрэгжиж байгаа талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газарнь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр "Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох" төслийг 2018 оны 02 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төслийн хүрээнд 2018 онд 12 аймгийн 39 сум, 2 дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбосон бол2019 онд үргэлжлүүлэн 120 сумыг үе шаттайгаар бүрэн холбохоор ажиллаж байна.

Өмнө нь тухайн сум, хороодын иргэд улсын бүртгэлийн зарим үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүрэг ороход дунджаар 2-290 км зам туулж, унаа, хоол, байр, бусад зардалд 1000-250.000 орчим төгрөг зарцуулдаг байсан. Тэгвэл одоо онлайн сүлжээний тусламжтайгаар цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх олон давуу талтай боллоо.

Өөрөөр хэлбэлиргэд өмнө нь иргэний бүртгэлийн зарим лавлагаа, үйлчилгээг зөвхөн аймгийн төв болон харъяалах дүүргээсээ авдаг байсан бол одоо онлайн сүлжээний тусламжтайгаар харъяалал харгалзахгүйгээр шууд сум/хорооноосоо авах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр бүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргээд зогсохгүй иргэдийн хувьдцаг хугацаа, эдийн засгийг хэмнэх олон давуу талтай.

Сумдыг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбох нь зөвхөн иргэдэд төдийгүй тухайн сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудад ихээхэн хамааралтай бөгөөд аюулгүй байдал хангагдах чухал ач холбогдолтой.

"Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох" төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, аймаг, сумын удирдлагууд бүх талын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн оновчтой байдлыг сайжруулах, бүртгэлийн мэдээллийн сан хоорондын зөрүүтэй байдлыг арилгах, тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн "Нэг иргэн-нэгбүртгэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилтын хүрээнд дээрх төслийг ийнхүү хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд 2018 онд холбогдсон сумд:



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 2 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 3 цагийн өмнө
+29 градус дулаан 5 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 21 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 22 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 22 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 23 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04