ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗАХАД ГАНЦ ХОНОГ ҮЛДЛЭЭ

Н.Мижидмаа
2019/02/28

Гуравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхэлж нийлэг уут буюу нэг удаагийн гялгар уут, сав хэрэглэхийг хориглоно.

Хориглохдоо бүх нийлэг уут биш нийтлэг хэрэглэгддэг, 0.035 мм буюу үүнээс нимгэн нэг удаагийн нийтлэг уутны хэрэглээг хязгаарлах юм.

Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхэлжээ. Манай Улс ч нийлэг уутны хэрэглээг хумих ажлыг эхлүүлж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг хориглосон.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг БОАЖЯ, ГЕГ, МХЕГ хяналт тавьж ажиллана.

Эхний ээлжинд зах худалдааны төвүүдээр үнэ төлбөргүй бүтээгдэхүүн савлаж өгдөг 0.035 мм-ээс нимгэн хальсан уут буюу бидний нэрлэж заншсанаар 10-ын, 100-ын цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглээнээс хасах юм байна.

Харин 0.035 мм-ээс илүү зузаантай хүнсний зориулалттай уут болоод хүнсний скоч хэрэглэхийг хориглохгүй аж. Үүнийг тодруулбал "Е март", "Миний дэлгүүр" зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдан авагч өөрийн хүссэн хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүнээ савлаж авахад бэлдсэн, тасалж авах зориулалт бүхий нийлэг уутыг хэрэглээнээс хасахгүй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 44 минутын өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 1 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 19 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 20 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 21 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 21 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 21 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 22 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 22 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 23 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна Өчигдөр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ Өчигдөр
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан Өчигдөр
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ Өчигдөр
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Улаанбаатар 33 градус хүрч хална Өчигдөр