ТРАМП, КИМ ЖОН УН НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Н.Мижидмаа
2019/02/28

Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өчигдөр орой Ханой хотын Sofitel Legend Metropole зочид буудалд хоёр дахь удаагаа нүүр тулан уулзлаа. Тэд найман сарын өмнө Сингапурт анх удаа уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах хэлэлцээр хийж байсан юм. Орон нутгийн цагаар 18:30 цагт уулзсан удирдагчид гар барин мэндчилж, товч мэдэгдэл хийсний дараа шадар хүмүүсийн хамт оройн зоогт орсон байна. Трамп, Ким хоёр хоёул энэ удаагийн уулзалт хэлэлцээр хүссэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлцгээжээ. Оройн зоогт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Умард Солонгосын тагнуулын албаны дарга асан, генерал Ким Ён Чол зэрэг албан тушаалтнууд оролцсон байна. Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын гол арга хэмжээнүүд өнөөдөр болно. Өглөөний 9:00 цагт хоёр удирдагч ганцаарчилсан уулзалт хийсний дараа 9:45 цагаас бусад албаны хүмүүс нэмэгдэж, хэлэлцээр үргэлжилнэ. Хамтдаа үдийн зоог барьсны дараа 14:00 цагт гэрээнд гарын үсэг зурах ёслол болж, 15:50 цаг орчимд Дональд Трамп хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдэгдэл хийх гэнэ. Үүний дараа Трамп нутаг буцах бол Ким Жон Ун дахин хоёр өдөр саатаж, Вьетнам улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ удаагийн уулзалтын гол үр дүн нь 1950-аас 1953 он хүртэл үргэлжлээд гал зогсоох гэрээгээр завсарласан Солонгосын дайныг албан ёсоор өндөрлүүлж, энхийн гэрээ байгуулах гэнэ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал хэлэлцээрийн гол сэдэв байх ч шууд үр дүнд хүрэхгүй, үйл явцыг ахиулах хэмжээнд байх болно гэж ажиглагчид үзэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 4 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 4 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 5 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 5 цагийн өмнө
+29 градус дулаан 7 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 23 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04