ТУСГАЙ САНГААС ЗЭЭЛ АВСАН ДАРХАН ГУРИЛ ТЭЖЭЭЛ ХХК 11 ТЭРБУМЫН ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/02/28

Сангийн яамнаас тусгай сангуудад хийсэн шалгалтын үр дүнгээ танилцуулжээ. Бид тусгай сангуудаас зөрчилтэй зээл авч улсад хохирол учруулсан компаниудыг танилцуулж байна. Сангийн яамнаас хийсэн шалгалтаар "Дархан гурил тэжээл" ХХК дараах зөрчлийг гаргажээ.

Үр тариа хадгалах зориулалттай 36.0 мянган тонн багтаамжтай төмөр, бетон хийцийн элеватор шинээр барих төсвийг үндэслэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 21.1.8-д 2014 онд олгох 8.0 тэрбум төгрөг, 2015 онд санхүүжүүлэх 8.0 тэрбум төгрөгийн төсөв батлагджээ. Тендер шалгаруулалтад "Эм Би инженеринг" ХХК, "Хийц констракшн" ХХК, "Дархан гурил тэжээл" ХК-иуд тендерийн материал авч, Тендер нээхэд нэг оролцогч буюу "Дархан гурил тэжээл" ХК тендер ирүүлсэнээр шалгарсан байна. Гэвч тендерт 2013 оны санхүүгийн тайлангаар 2.1 тэрбум төгрөгийн богино хугацаат өр, 3.1 тэрбум төгрөгийн урт хугацаат зээл, нийт 5.2 тэрбум төгрөгийн өр, төлбөртэй компанийг шалгаруулжээ.

" Дархан гурил тэжээл" ХХК-ийн нийлүүлсэн элеватор нь зориулалтын дагуу ашиглах наад захын шаардлагыг хангахгүйгээс буудай авч хадгалах үйл ажиллагаа явагдахгүй байна. Энэ хүлээн авсан элеватор нь тендерийг шалгаруулахаас өмнө Тариаланг дэмжих сан буудай хадгалуулж байгаад хуучин, буудай шатсанаас хөө тортог үүсч, нян бактери үржсэн, эрүүл ахуй ариун цэврийн наад захын шаардлагыг хангахгүй болсон зэргээс шалтгаалан Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараалан "Албан шаардлага" өгч, хорио цээрийн дүгнэлт гаргаж байсан боловч, биелэлт нь хангагдаагүй, эвдэрхий бүрэн бус элеваторыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсантай холбоотой байна.

ТЭДСангийн зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт уг асуудлаар хандсаны дагуу шалгалтыг явуулж байгаад албан тушаалын гэмт хэргийн холбогдолтой байж болзошгүй гэж үзсэн тул Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчдээр хийлгэж, 11,240,745,297 төгрөгөөр тогтоолгон, Тариаланг дэмжих сангаас хохирогчийн төлөөлөн нэхэмжлэгч томилуулан ажиллуулж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 4 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 4 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 5 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 5 цагийн өмнө
+29 градус дулаан 7 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 23 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04