ТУСГАЙ ДУУТ ДОХИОГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/28

Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/292 тушаалаар батлагдсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-д зааснаар зөвхөн шуурхай ажлын тусгай тоноглогдсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын MNS 4979:2016 стандартын шаардлага хангасан тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж хэрэглэхээр заасан.

Гэсэн хэдий ч иргэд болон зарим нэгэн албан тушаалтнууд тусгай дуут болон гэрэл дохиог зөвшөөрөлгүй ашиглах, хориглосон байдлаар суурилуулах зөрчил гаргаж байна.

Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх эрх бүхий байгууллагын тээврийн хэрэгслүүдэд гэрлэн дохиог MNS 4979:2016 стандартад зааснаар бүхээгний дээр голлуулан эргэн тойрон 360 градуст харагдахаар байрлуулна гэснийг зөрчиж тээврийн хэрэгслийн урд нүүр, буферт, копутны дотор далд нууж байрлуулж байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 4.8 хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 14.7.16 дахь заалтыг зөрчиж байгаа үйлдэл юм.

Иймд тус албанаас энэ чиглэлийн хяналт шалгалтыг зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд дээрх хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг албаны цахим хуудсуудаар дамжуулан иргэдээс авч эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 4 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 5 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 5 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 5 цагийн өмнө
+29 градус дулаан 7 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 23 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04