ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Н.Мижидмаа
2019/03/05

10 цагаас Багш хөгжлийн ордны 602 тоот өрөөнд "Хүүхэд хэрэглэгч" аяны хүрээнд "Хүүхэд хэрэглэгч" талаасаа багш хүүхдийн харилцаан дээр үүсээд байгаа асуудал түүнийг шийдвэрлэх боломж гарцын талаар хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын 7 дүүргүүдийн төлөөлөл болох Ерөнхий боловсролын сургуулийн "Нийгмийн ажилтнууд"-ийн хэлэлцүүлэг өрнөнө. Тиймээс эрхэм сэтгүүлчид та бүхэн хэлэлцүүлэг болон тулгамдаж байгаа асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл ярилцлага бэлтгэх боломжтой. Харилцах утас: 96061497

11:30 цагаас Үндэсний мэдээллийн төвд Орон гэргүй болон нярай хүүхэдтэй иргэдэд үнэгүй хоол, хувцас өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байнгын үйл ажиллагаатай газар нээж байгаа талаараа "Түмэнжобс" хөдөлмөр зуучийн компаниас мэдээлэл хийнэ.

13 цагаас Багшийн хөгжлийн ордны 405 тоотод Монгол-Солонгос Багш солилцооны хөтөлбөрийн нээлт болно.
Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр 2012 оноос хойш жил бүр тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд 2012-2018 онд Монгол улсаас нийт 160 багш, БНСУ-аас нийт 139 багш тус хөтөлбөрт хамрагдан харилцан туршлага судалжээ. Харин 2019 онд Монгол улсаас 12 багш, Солонгос улсаас 9 багш оролцох юм. Харилцах утас: 96061497

14:00 цагт Нийслэлийн иргэний танхимд "Дарь эхийн хөгжил миний нүдээр" эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ болно. НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт нь сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан, сурагчдад өвлийн амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж 2018 оны 12 сарын 15-наас 2019 оны 02 сарын 22-ны хооронд "ДАРЬ ЭХИЙН ХӨГЖИЛ МИНИЙ НҮДЭЭР" эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан.
2 сарын турш зарлагдсан уралдааны шилдэгүүд тодрох гэж байна. Уралдаанд Баянзүрх дүүргийн 2, 21, 27-р хорооны харъяалалтай нийт 275 сурагчид өөрсдийн оюуны бүтээлээрээ ирүүлсэн бөгөөд дунд, ахлах анги гэсэн 2 ангилалд тус бүр шагналт 3 байр, тусгай 4 байр маргааш шалгаруулна. Холбоо барих утас: 881059


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 27 минутын өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 39 минутын өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 52 минутын өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 2 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 2 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 2 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 2 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 3 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 4 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 5 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 5 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна Өчигдөр
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр