ГАЛ ТЭРЭГТЭЙ МӨРГӨЛДӨЖ ОСОЛДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/03/11

Суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, гуравдугаар сарын 8-ны өдөр Цагаан хаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503 дугаар галт тэрэг 15.12 цагт Ерөө сумаас 10 гаруй километрийн ойролцоо зорчиж явсан "Тоёота" маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг мөргөжээ.

Осол гарах үед дээрх авто машины жолооч О нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд гарамгүй газрын хашааг дайрч улмаар галт тэргэтэй мөргөлдсөн нь энэ юм.

Тухайн үед зүтгүүрийн машинч яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч яаралтай тормослож зогссон ажээ. Осол гаргасан жолооч О нь тухайн үед Ерөө голын орчимд гэр бүлийн хамтаар загасчилж явахдаа архи хэтрүүлэн хэрэглэж хөдөлгөөнд оролцжээ.

Одоогоор жолоочийн биеийн байдал хэвийн, бэртэл, гэмтэлгүй байгаа аж. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 6 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 7 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 7 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 8 цагийн өмнө
+29 градус дулаан 10 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04