157 ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН BOEING ОНГОЦНООС 40 ГАРУЙ УЛС ТАТГАЛЗЛАА

Н.Мижидмаа
2019/03/14

Нислэг үйлдэж байхдаа хоёр ч томоохон осол гаргасан "Boeing" компанийн шинээр үйлдвэрлэсэн "Boeing 737 MAX" загварын онгоцноос дэлхий даяараа татгалзаж, хориг тавьсан эхэллээ.

Тус загварын онгоцноос дэлхийн 40 гаруй улс татгалзаж, агаарын орон зайдаа нислэг хийхийг хориглосон байна.

Европын холбоо аюулгүй байдлын улмаас "Boeing 737 MAX" агаарын орон зайдаа нэвтэрч, нислэг үйлдэхийг хориглосон бол удалгүй Энэтхэгийн Засгийн газар ижилхэн шийдвэр гаргажээ.

Хонконгийн эрх баригчид "Түр хугацаанд "Boeing 737 MAX" загварын онгоцоор нислэг үйлдэхийг хориглосон. "Boeing" компанийн албан ёсны мэдэгдэл хийхийг хүлээж байна. Мөн хэдхэн сарын зайтай осолдсон хоёр онгоцны сүйрлийн шалтгаан чухам юунаас болсон гэдгийг нарийн мэдэх хүртлээ уг загварын онгоцыг үйлчилгээнд ашиглахгүй" гэлээ.

Зорчигчдын аюулгүй байдлын улмаас Кенийн "Kenya Airways" компани, Өмнөд Солонгосын "Korean Air"-ийн удирдлагууд "Boeing" компанийн "MAX" загварын онгоцыг худалдан авах гэрээгээ цуцалж магадгүй гэнэ.

БНХАУ, Монгол Улс, Сингапур, Австрали улс "737 MAX" онгоцны бүх нислэгийг цуцалсан бол Латин Америк, Африк, Ойрх Дорнодын агаарын тээврийн компаниуд түр хугацаанд тус онгоцыг ашиглахаас татгалзжээ.

Хэдхэн өдрийн өмнө "Ethiopian Airlines" компанийн "Boeing 737 Max" онгоц осолдож, 157 хүн амиа алдсан бол уг ослоос тавхан сарын өмнө Индонезийн "Lion Air"-ийн "737 MAX 8" онгоц сүйрч, 189 хүн амиа алджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 7 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 8 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 8 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 9 цагийн өмнө
+29 градус дулаан 11 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04