ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Дэд бүтцийн салбарын хяналтын улсын байцаагчид зам тээвэр гээд бусад бүхий л харилцаанд тээвэрлэлт болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Эдийн засаг хурдацтай өсч байгаатай холбоотой тэдний хяналт тавих хүрээ улам тэлж байна. Зөвхөн хот хооронд явдаг тээврийн хэрэгсэлд хяналт тавьдаг цаг үе өөрчлөгдөж буй. Өнөөдөр "Гурван улсын эдийн засгийн коридор" хөтөлбөр хэрэгжснээр манай улсыг дамжин өнгөрөх олон улсын тээвэрлэлт явагдана. Тиймээс энэхүү тээвэрлэлтээс үүдэж гарах харилцаанд тэдний хууль эрх зүйн мэдлэг, хууль хэрэглэх чадвар, олон улсын гэрээ, конвенци, техник, технологи, хэлний мэдлэгээ сайжруулах зайлшгүй шаардлага тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн хурдацтай хөгжлийг дагаж хяналтын улсын байцаагч нар мэргэжлийн болох, мэдлэг боловсролоо дээшлүүлэх шаардлага тулгарчээ. Энэхүү хэрэгцээ шаард­лагын хүрээнд өчигдөр Авто тээврийн үндэсний төвд дэд бүтцийн чиглэлийн хяналтын улсын байцаагч нарт зориулсан сургалт боллоо. Сур­галтыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нээж үг хэлсэн юм. Тэр хэлэхдээ "Та бүхнийг формтойгоо зам дээр зогсож байхад Монголын төр, Монголын төрийн байгууллага, төрийн албан хаагч гэж харна. Тиймээс цаг үе, нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа энэ цагт хяналт тавихдаа уламжлалт арга, барилаа хэрэглэхээс гадна сэтгэхүйгээ өөрчилж зөвлөн туслах, далд буй эрсдлийг олж илрүүлэх урьдчилан сэргийлэх байдлаар хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэний нисэх болон төмөр замын нөхцөл байдлаас шалтгаалан тээвэрлэлтийн цар хүрээ нэмэгдэж олон улсын гэрээ хэлэлцээр хийгдэх бүрт хяналтын систем боловсронгуй болж хөгжих ёстой. Энэ үүднээс улсын байцаагч нарыг ажлын байран дээр нь мэргэшүүлэх шаардлага гарч байна. Нөгөөтэйгүүр авто замын чанар аюулгүй байдлыг хангахгүй байгаа талаар шүүмжлэл гарсаар байдаг. Тиймээс энэ онд бүтээн байгуулалт, чанар аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах зорилт тавьсан. Түүнчлэн та бүхэн шинэ техник , технологийн мэд­лэгээ сайжруулж хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаадын тээвэрчидтэй харилцахад хүндрэл гарахгүй байхад анхаарах хэрэгтэй" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 8 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 9 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 9 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 9 цагийн өмнө
+29 градус дулаан 11 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04