НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ

Н.Мижидмаа
2019/03/19

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газарзалуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор "Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв"-ийг "Сайн дурынхны хөгжлийн төв" НҮТББ-тай хамтран нээж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус төвийн үйл ажиллагааг "Сайн дурынхны хөгжлийн төв" НҮТББ бие даан явуулах бөгөөд энэхүү төвөөр дамжуулансайн дурын ажлын ач холбогдол, соёлыг залуучуудад түгээх, нийгмийн бүхий л салбарт ажиллах сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, хөгжүүлэх замаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн хөгжилд залуучуудын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвийн үйл ажиллагааг дэмжиж оффис болон хурлын танхимыг түрээс, урсгал зардалгүйгээр ашиглах боломжийг нээж, сайн дурын ажил хийсэн залуучуудын ажилласан цагийг баталгаажуулах ажлыг "Сайн дурынхны хөгжлийн төв" НҮТББ-тай хамтран зохион байгуулна.

Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нь сайн дурынхны санаачилга, оролцоотойгоор дараах ажлуудыг хийнэ.

  • -Хүүхэд залуучууд, олон нийтийн хөгжил
  • -Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалах (мөн амьтан, ургамлыг болон соёлын өвийг хамгаалах) үйл ажиллагаа
  • -Нийгмийн эрүүл мэнд – аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
  • -Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа
  • -Ахмад настанд чиглэсэн нийгмийн халамжийн үйл ажиллагаа
  • -Нийгмийн хамгаалал (Үүнд: зорилтот бүлэгт чиглэсэн тусламж үйлчилгээ)
  • -Үе тэнгийн болон албан бус боловсрол олгох үйл ажиллагаа
  • - Хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа
  • -Хувь хүний бүтээлч чадавхыг хөгжүүлэх, иргэдийн санал санаачилгыг дэмжих үйл ажиллагаа
  • -Хотын соёл – иргэдийн ухамсар, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа

Хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад "Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв"-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр,
https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/
https://www.facebook.com/VolunteerDevelopmentCenter/
Холбоо барих утасны дугаар: 70117085, 9812-5557


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 9 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 10 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 10 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 11 цагийн өмнө
+29 градус дулаан 12 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04