Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт цагдаагийн байгууллагад дахин нэг хэргээр шалгагдаж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт Х.Бат-Ялалтад дарамтлуулсан гэх утга бүхий өргөдөл өгчээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж.
Дээрх хэрэгт холбогдуулан Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх зүйл ангид буруутган шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна