ЦОЧМОГ ГЕПАТИТТАЙ ӨВЧТӨНГ ХӨСҮТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧЭЭР ЭМЧЛҮҮЛЖ, НАС БАРЖЭЭ


Халдварт өвчин судлалын үндэсний төвд өчигдөр буюу 2019.03.19-ний өдөр халдварт гепатит буюу элэгний цочмог вирусаар өвчилсөн 21 настай иргэн нас барсан харамсалтай тохиолдол бүргтгэгдсэн байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр талийгаач 20 хоногийн өмнө ХӨСҮТ –д хандан эмчлүүлж байсан бөгөөд цочмог гепатит оноштой байсан байна. Гэтэл талийгаачийн эмчлэгч эмчээр эх барих эмэгтэйчүүдийн эмчийг томилсон аж.

ХӨСҮТ бол монгол улсдаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээ явуулах үүрэгтэй эрүүл мэндийн том байгууллага юм. Гэтэл цочмог халдвараар өвдсөн талийгаачийг ийнхүү мэргэжлийн бус эмчээр эмчлүүлсэн нь ХӨСҮТ-ийн хариуцлага хэр байгааг харуулж байна.

Талийгаачийг эмчилж байсан эмэгтэйчүүдийн эмч Н нь ХӨСҮТ-д нэг жил гаруй хугацаанд ажиллаж байгаа бөгөөд хүн нас барсан хэрэгт эмчийг буруутган энэ сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.

Цочмог гепатитттай ирсэн хүнийг эмэгтэйчүүдийн эмчийг томилон эмчлүүлсэн ХӨСҮТ-ийн удирдлагуудын буруу юу эсвэл эмчилгээ үйлчилгээ бүрэн үзүүлж чадаагүй эмэгтэйчүүдийн эмчийн буруу юу гэдэг асуудал хөндөгдөж байна.

14-хөн хоногийн өмнө "Хүрээ" амаржих газарт эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж амаржихаар очсон эх хүүхдээ алдаж байсан бол өчигдөр ийнхүү бас нэгэн иргэн харамсалтайгаар амиа алджээ.

Энэ байдлаас Эрүүл мэндийн салбарын үйл ажилллагаа хэрхэн доголдож байгааг харж болохоор байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжлан хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 10 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 10 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 10 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 11 цагийн өмнө
+29 градус дулаан 13 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04