ЦАГААН ЗЭЭРИЙН СҮРЭГ ХИАРЧ ДУУСЛАА

Өнөрцэцэг
2019/03/26

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр ихэвчлэн тархан амьдардаг цагаан зээрийн сүрэг хоолны мах болон олноороо хороогдож байгааг нутгийн иргэд мэдээлж байна. Цагаан зээр нэг газартаа удаан тогтдоггүй, байнга бэлчээр сэлгэн нүүдэллэж байдаг онцлогтой. Харамсалтай нь зөвхөн Монголын тал хээрт тохиолдох зээрийн их сүрэг, нүүдлийн цуваа жил ирэх бүр сүрэг сүргээрээ багассаар л байна.

Дэлхийн байгаль хамгаалах холбооны шалгуур, бүс нутгийн үнэлгээгээр Монгол Улсын хөхтний улаан дансанд Цагаан зээрийг "устаж болзошгүй" гэсэн ангилалд хамааруулжээ.Харин зэргэлдээ орших Хятад, Орос оронд хоёрт цагаан зээр байхгүйтэй адил болж нэн ховор амьтдын жагсаалт "Улаан ном"-онд хэдийнээ бичигджээ. Эрдэмтдийн судалгаагаар Монголд 1940-өөд онд 4-5 сая, 1994 онд 2,5 сая, 1997 онд 2,0 сая гаруй цагаан зээр манай улсын зүүн аймгуудын нутаг дэвсгэрт байсан бол 2003 онд 800000-900000 толгой цагаан зээр байна гэж тогтоожээ. Харин үүнээс хойш дахин албан ёсны тооллогыг явуулаагүй бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сан болон зарим мэргэжлийн байгууллагын тойм тоогоор 500-600 мянган цагаан зээр байгаа гэж үзжээ.

Сүүлийн жилүүдэд цагаан зээр бүхий аймаг, сумд жил бүр тодорхой тоогоор агнахыг зовшөөрч, иргэдээс зохих төлбөр хураамж авч агнуулж байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт сулаас зөвшөөрөлгүй агнах явдал нь хэрээс хэтэрчээ. Цагаан зээрийг зохих эрхийн бичиггүй, хориотой арга, хэрэгслээр тухайлбал, машин, мотоциклоор хөөх, хурц гэрлээр гэрэлтүүлэх, байлдааны буу зэвсэг хэрэглэн олноор нь хомроголон буудаж шархдуулах, хавх зүүх зэргээр хууль бусаар агнаж хороох зөрчил багагүй гарч ирсэн байна. Үүний зэрэгцээ цагаан зээрийг нүүдлийн амьтан гэсэн сэтгэлээр түүнийг хайрлах, хамгаалах сэтгэл илт дутагдаж, харин амин хувийн ашиг хонжоо харсан байдал даамжирсан байна.


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 11 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 12 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 12 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 13 цагийн өмнө
+29 градус дулаан 14 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04