“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 50 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ОЛБОРЛОЛОО

Н.Мижидмаа
2019/03/28

"Эрдэнэс-тавантолгой" ХК өнгөрөгч 2018 онд төлөвлөсөн бүх зорилтуудаа 2-3 дахин давуулж биелүүлэн, олон үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн. Түүхэн хугацаандаа 40 сая дахь тонн нүүрсээ 2018 оны 7-р сард олборлосон. Тэгвэл өнөөдөр бас нэг шинэ түүхийг бичиж, Цанхийн уурхайгаас нийт 50 сая дахь тонн нүүрсээ олборлолоо. 50 сая дахь тонн нүүрсийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн А ээлжийн экскаваторын оператор Р.Мөнх-Ирээдүй САТ-390 маркийн экскаватороор ухаж ачсан бол автосамосвалын оператор Ж.ПүрэвдоржCAT-773 маркийн автосамосвалаар ачиж тээвэрлэв. "Эрдэнэс-Тавантолгой" ХК 2019 оныг "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ" болгон зарласан. Төрийн өмчит компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар УИХ, ЗГ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу шаргуу ажиллаж байна.IPO гаргаснаар нүүрс угаах үйлдвэр, туузан дамжуургын систем, усан хангамж, кокс химийн үйлдвэр, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлд авто болон төмөр зам барих гэх мэт томоохон төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын ажил эхлэнэ. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-иар овоглосон нийт уурхайчид, албан хаагчиддаа түүхэн энэ өдрийн мэндийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Баяраа, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нараас хүргэж, их бүтээн байгуулалтын жил 2019 ондоо хөгжил дэвшил шинэ бүтээн байгуулалтын олон ажлыг эхлүүлж, амжилт бүтээлээ бататган, хамтдаа илүү ихийг бүтээхийг хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 12 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 13 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 13 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 14 цагийн өмнө
+29 градус дулаан 15 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04