ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ХЯТАД УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий салбар хороо нь БНХАУ-ын ѲМѲЗО-ны сүлжээ дэлгүүр болох "Тамга Монгол" дэлгүүртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичигт Хэнтий аймгийн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятад улсын зах зээлд гаргах улмаар борлуулалтын хэмжээг нэмэгдүүлж байнгын үйл ажиллагаагаар хангах, мѳн Ѳвѳр Монголд хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, баялаг бүтээгчдэд шаардлагатай тоног тѳхѳѳрѳмжийн судалгаа хийж хямд үнээр нийлүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар тусгагдсан байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын брэндүүд болон ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс шир нэхий бүтээгдэхүүн, эсгий эсгий урлалын бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, алт мөнгөн, зэс үнэт эдлэл болон хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлнэ гэж тодорхойлсон бѳгѳѳд цаашид зах зээлийн судалгаанд үндэслэн нэр тѳрлийг нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрчээ.

Мѳн "Тамга Монгол" дэлгүүр нь өөрийн харъяаны Эрээн хотын болон Авга, Баруун Үзэмчин, Зүүн Үзэмчин, Улаан хад, Шулуун цагаан хошуунд байх дэлгүүрээр, Шанхай хотын Экспо танхимаас гадна Бээжин хот, Гуанжухот, Хөх хотуудад Монгол Шоу руум байгуулан дээрх бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах зэргээр ажиллахаар болов.

Энэхүү Хэнтий аймгийн салбар хорооны байгуулсан санамж бичиг нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороодоос анхдагч нь болж байгаа бѳгѳѳд Хэнтийн баялаг бүтээгчдэд шинэ боломж, шинэ гарц нээгдэж байгаагаараа онцлог давуу талтай тул Хятадын зах зээлд гарах боломжтой бараа бүтээгдэхүүний судалгааг нэн яаралтай эхлүүлэхээр ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 13 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 14 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 14 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 15 цагийн өмнө
+29 градус дулаан 17 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04