ХЭНТИЙ АЙМАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ "ТҮНШ" АЙМГААР СОНГОГДЛОО


Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг Ай Ти Эм /ITM/ Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Улаанбаатар хотноо 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн үеэр Хэнтий аймаг Монголын аялал жуулчлалын холбооны 2020 оны түнш аймгаар сонгогдож шилжин явах тугаагардан авч, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр Хэнтий аймгийг бүтэн жилийн турш олон улсад сурталчлах жуулчдыг татах, гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр томоохон эвент арга хэмжээг, хамтран зохион байгуулах юм.
Тус үзэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО болон 21 аймгийн аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 320 гаруй байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулж оролцсон ба Хэнтий аймгаас Батширээт суманд үйл ажиллагаа явуулдаг Чингисийн өлгий, Онон Ёл, Ивээлт хайрхан баазууд "Ёохор наадам" аялал жуулчлалын эвент арга хэмжээгээ сурталчлан оролцлоо. Дадал сумаас Чингисийн гурван нуур, Алтаргана, ДМД жуулчны баазууд, Биндэр сумаас Чингисийн тоонот жуулчны бааз, Дэлгэрхаан сумаас Хилчин, Эвтэй дөрвийн өргөө амралтын газар, Дадал сумын гар урчууд хийсэн бүтээлээ танилцуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 13 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 14 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 14 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 15 цагийн өмнө
+29 градус дулаан 17 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04