Ерөнхийлөгч Х.Баттулга монгол бичиг сурч эхэлсэн тухай мэдээ олон нийтийн сүлжээнд түгж байв. Тэгвэл төрийн тэргүүн зөвхөн өөрөө бус тамгын газрын хамт олноо монгол бичигтэн болгохоор шийджээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газар ажилтнууд өнөөдрөөс монгол бичгийн хичээл үзэж эхэлсэн гэнэ. Тамгын газрын дарга З.Энхболдын шийдвэрээр албан хаагчид 15 хоногийн турш өдөр бүхэн ажлын цагаасаа нэг цагийн өмнө цугларч, монгол бичгийн хичээлдээ суралцах аж.
2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар 2025 оноос төрийн албан хэргийг үндэсний бичгээрээ хөтөлж эхэлнэ. Ерөнхийлөгчөөсөө эхэлсэн үндэсний бичгээ бичгээ сурах санаачилгад монгол хүн бүхэн, албан байгууллага болгон нэгдэн үргэлжлүүлээсэй...хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна