“ДЭЛХИЙН ЖИШИГ УУЛ УУРХАЙ-ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААНЫГ ОЮУТНУУДЫН ДУНД ЗАРЛАЛАА

Н.Мижидмаа
2019/04/03

"Эрдэнэс-Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа улсын хэмжээнд оюутнуудын дунд эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээний бүтээл шалгаруулах ажлыг уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй 2 болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулах уг арга хэмжээ нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 2 үе шаттай үргэлжилнэ.

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн өнөөгийн үйл ажиллагаа болон олон улсад IPO гаргаснаар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг оюутнуудын эрдэм шинжилгээний ажил, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг бүтээлээр дамжуулан олон нийтэд таниулах, харилцан мэдээлэл солилцох, оюутнуудыг тэтгэлэгт хамруулахад уралдааны зорилго орших юм.

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн нэрэмжит болгон зохион байгуулах уг уралдаан нь "Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой" гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дэмжин ажиллана.

Оролцогчид нэгдүгээр шатанд: Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хөгжил,"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр гэсэн 2 сэдвийн хүрээнд илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр 2019 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэл [email protected] цахим хаягаар ирүүлэх юм.

Харин хоёрдугаар шатанд шилдэг 25 оюутны судалгааны ажлыг хэлэлцэж, 5 шилдэг оюутныг шалгаруулах бөгөөд Эрдэм шинжилгээний бага хурлыг 2019.04.26-ны өдрийн 09:00 цагаас ШУТИС-ийн төв байранд зохион байгуулна.

Энэ ажлын хүрээнд тэргүүн байр 1, дэд байр 1, гуравдугаар байр 3 оюутныг тус тус шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 13 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 14 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 14 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 15 цагийн өмнө
+29 градус дулаан 16 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04