ТОД КАННАМ ЭМНЭЛГИЙНХЭН ТАЛИЙГААЧИЙН ЗҮРХ 30 МИНУТ ЗОГССОН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

Өнөрцэцэг
2019/04/05

Өнгөрсөн 3-р сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй "Тод каннам" арьс, гоо заслын эмнэлэгт өөх соруулах мэс засалд ороод, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ажил явдал өнөөдөр болсон юм.

Тэрбээр Эрдэнэт хотод нөхөр, таван настай охины хамт амьдардаг, айлын ганц хүүхэд байжээ. Нөхөртэйгээ хамт Эрдэнэт хотод Солонгос хоолны ресторан ажиллуулдаг байж. Ингээд бас нэгэн салбараа нээхээр болж, тоног төхөөрөмжөө авчрахаар Хятад руу явах гэж Улаанбаатарт ирсэн байна. Энэ үедээ "Тод каннам" эмнэлэгийн мэс засалд оржээ. Мэс заслын өмнө нөхөр нь тус эмнэлгийн Ерөнхий эмчтэй уулзахад "мэс засал хоёр цаг орчим үргэлжилнэ. Ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэсэн байна. Ингээд мэс засал эхэлж, 13.00 цагийн үед дуусах байсан ч эмч нар нь гарч ирэлгүй олон цаг өнгөрсөн байна. Энэ хугацаанд талийгаач эмэгтэйн зүрх зогсож, амьсгалын аппаратад орж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү хүргэгджээ. Түргэн тусламжийн автомашинд явж байх үед зүрх нь дахин зогссон талаар хамт явсан эгч нь хэлж байна. Харин тус эмнэлгийн эмч нар "талийгаачийн зүрх 30 минут орчим зогссон" гэж цагдаад мэдүүлжээ.

"Тод каннам" эмнэлгийн тухайд сар гаруйн өмнө тухайн эмнэлэгтэй холбоотой хэд хэдэн зөрчил гарч, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг НМХГ-аас нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлээд байсан байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй "Тод каннам" эмнэлэг мэс засал хийсэн байгаа юм. Тухайн зөрчлүүд нь мэргэжлийн эмчгүй, хаяг байршлаа сольсон, эмчилгээ үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусан зэрэг зөрчлүүд байжээ.

Түүгээр ч барахгүй, тус эмнэлэг талийгаачид хүндрэл гарч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн байхад дахин хэд хэдэн хүнд мэс ажилбар хийсэн байна.

Уг хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.

Бид талийгаачийн ар гэрийхэнтэй ярилцсанаа хүргэж байна. Мэргэжлийн эмчгүй, тусгай зөвшөөрөлгүй хэр нь үйл ажиллагаа явуулж, хүний амианд хүрсэн Тод каннам эмнэлэг, хяналт алдагдсан НМХГ, зөвшөөрөл олгодог НЭМГ зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тодруулан энэ хэргийг үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Сэтгүүлч Ц.Анхзул



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 14 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 15 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 15 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 16 цагийн өмнө
+29 градус дулаан 18 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04