Өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар салбарын яамнаас мэдээлсэн билээ.
Голомтод эмч нарын баг ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн юм.
Үүнээс 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн нь өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон хоёр хүүхэд эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа талаар албаны эх сурвалж хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна