АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙГ ТӨРИЙН БАНК ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/04/09

2016 оноос хойш Монголын шатрын холбоо, Төрийн банк хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол хүний оюун ухаан чадамжийг дэлхийд таниулан сурталчилах зорилготойгоор ажиллаж иржээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Төрийн банк дэмжигч байгууллагаар ажиллаж байна. Энэхүү тэмцээн нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох тивийн 2 дахь том тэмцээн юм.

Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний 9 өргийн дараах жагсаалтын шилдэг 2 эрэгтэй шатарчин Дэлхийн Цом-д оролцох эрх, шилдэг эмэгтэй шатарчин Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцох эрх авдаг.

Энэ эрхийн төлөө

1.Вьетнам

2.Малайз

3.Мянмар

4.Индонез

5.Өмнөд Солонгос

6.Хонгконг

7.Филиппин

8.Монгол зэрэг 8 орны 90 гаруй тамирчид оюун ухаанаа сорьж байна.

Олон улсаас 2017 оны Монголия- Опен тэмцэээнд түрүүлж байсан, Индонез улсын тамирчин Их мастер Susanto Megaranto, Вьетнам улсын тамирчин Их мастер Tran Minh Thang, 2018 оны Монгол Улсад зохиогдсон Ази тивийн залуучуудын аварга, Индонез улсын тамирчин Олон Улсын мастер Novendra Priasmo, Вьетнам улсын Олон Улсын мастер Tran Tuan Minh, Монгол Улсаас Их мастер Б. Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул тэргүүтэй Олон улсын мастерууд оролцож байна.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр Олон Улсын шүүгч Г.Оюунчимэг, Орлогч шүүгчээр Фиде шүүгч Б.Нямдаваа, Олон Улсын шүүгч Jamie Kenmure (press, web)нарын тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 16 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 16 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 16 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 17 цагийн өмнө
+29 градус дулаан 19 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04