ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙН АМИНД ХҮРСЭН ХЭРЭГ ШҮҮХРҮҮ ШИЛЖЖЭЭ

Өнөрцэцэг
2019/04/13

2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт этгээдүүдийн халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан. Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар "Тоёота прадо" маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагч саатуулан шалгаж байх үед нь зугтаж, түүнийг машинаараа чирж биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрыг орхин зугтсан байдаг. Гэмт этгээдүүд машинаа орхин ойд бүгж байхад нь тусгай албаны алба хаагчид илрүүлсэн баривчилсан юм.

Гэмт этгээдүүд талийгаач цагдаагийн алба хаагчийг хурдтайгаар чирч, давхиснаас үүдэн гавлын яс цуурсан, тархи бяцарсан, тархинд цус харвасан гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдэж, хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлээ даалгүй таалал төгссөн.

Уг хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтсан Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1-2-т зааснаар хүний амь насанд санаатайгаар бүлэглэн халдсан гэх зүйл ангид буруутган яллах дүгнэлт үйлджээ. Уг хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас хянаж улмаар шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч нар шалгасан бөгөөд үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж, амь насыг нь хохироосон хэмээх зүйл ангиар давхар зүйчлэн шалгаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 17 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 18 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 18 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 19 цагийн өмнө
+29 градус дулаан 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04