ДАЛАЙ ЛАМЫН БИЕ ИЛААРЬШИЖ ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ

Өнөрцэцэг
2019/04/13

Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамцын бие чилээрхэж энэ долоо хоногт Энэтхэгийн нийслэл Дэли хотын эмнэлэгт хэвтсэн юм. Тэгвэл түүний бие сайжирч эмнэлэгт гурав хоног хэвтэн эмчлүүлж дуусаад гарсан байна.

Түвдийн оюун санаа, шашин соёлын удирдагч тэрээр АР агентлагт өгсөн ярилцлагадаа "миний бие бараг хэвийн болсон" гэжээ. Энэ жил түүний цөллөгт явж Энэтхэгт ирсний 60 жилийн ой тохиож байгаа юм. 83 насыг зооглоод буй Түвдийн Буддын шашны тэргүүн 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж дэлхийн нийтэд дуу хоолойгоо хүргэж ирсэн ч ойрын жилүүдэд нам жим байх болжээ гэж эх сурвалжууд дурдаж байна.

Далай ламыг насан өндөр болсон тул түүний хойд дүрийг Хятадаас тодруулна гэж Бээжингийн эрх баригчид өнгөрсөн сард мэдэгдсэн. Гэвч Далай лам хариуд нь Хятадын тодруулсан дүрийг Түвдүүд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 18 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 19 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 19 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 20 цагийн өмнө
+29 градус дулаан 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04