А.СҮХБАТ: ТУУЛЫН ЗАГАСНУУД ОХИН СҮВТЭЙ БОЛЖ, АЛТАНБУЛАГИЙН ТАРВАГАНУУД ХЭЭЛ ХАЯЖ БАЙНА

Өнөрцэцэг
2019/04/13

Аварга А.Сүхбат ЖДҮ-гийн асуудалд холбогдохдоо сэтгүүлчид рүү "Нотолчихоод асуу" гэж уурссан. Улмаар бүлгийн хурал дээрээ "Тэр нэг тэрбумын зээлээ өөртөө авч болохгүй гэж сайд нар анх сонгогдсон гишүүдэд хэлэхгүй яасан юм. Бид нарыг мэдээллээр хангасангүй" гэж загнасан гэдэг.

Эрхэм гишүүн сая Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан хэлсэн үгэндээ "Усны асуудалд бид дорвитой арга хэмжээ авахгүй бол доройтолд орж байгаа. Өнөөдөр Туул голынхоо усыг яаж хэрэглэж байгаа билээ. Энэ талаар хэдэн тоон баримт хэлье. Улаанбаатар хотын ард иргэд хоногт 200 сая литр усыг дахин ашиглалгүйгээр Туул гол руу нийлүүлж байна.Гэтэл бусад улсад хоёр, гурван удаа хэрэглэдэг. Хэрэглэсэн усаа олигтой ч цэвэршүүлэхгүй 70 хувь орчмын бохирдолтойгоор Туул голд нийлүүлдэг.Туул голын загас, жараахай хүртэл бүгд охин сүвтэй болчихсон. Хээл хаядаггүй амьтан болох Алтанбулагийн тарваганууд хүртэл хээл хаяж байна. Малын гэдэс нь идэхийн аргагүйтас хар. Олон тариалангийн компаниуд Туул голоос ногоогоо усалж байгаа. Тэр бүхнийг худалдаж авч болохгүй шүү гэж бид хориглож чадаагүй. Хаа хаанаа хариуцлага ярих цаг нь болсон" гэжээ.

Үе үе ийнхүү цочтол далий ярьдаг А.Сүхбат гишүүн энэ үйлдлээрээ л олны анхаарлыг татах юм даа. Ондооших өвчин үү, эсвэл ойлголтдоо байна уу


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 18 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 19 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 19 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 20 цагийн өмнө
+29 градус дулаан 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04