Өнөөдөр ЧД-ийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74,34, 10 ,63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Түймрийн улмаас 6 айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна