Б.ЭРДЭНЭБАТ: ДҮҮГИЙН МИНЬ ЗУРГИЙГ БИТГИЙ ТАВИАРАЙ


Дорноговь аймгийн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан Б.Алтантулга нь харамсалтайгаар амиа алдсан. Түүний шүүх шинжилгээний хариу зүрх нь ачаалал даагаагүйн улмаас амьсгал хураасан гэж гарсан. Тодруулбал талийгаач залууг жижүүрт гаргаж 24 цагийн турш нойргүй хонуулж, бие нь сульдаж ядарсан үед нь зодож дэгэлжээ. Шүүх шинжилгээний хариу гадны нөлөөтэй гэж гарсан. Харин ЗХЖШ үүнд ямар ч тайлбар өгөхгүй дүлий, сохороор өнөөг хүрчээ. Талийгаач залуугийн ах Б.Эрдэнэбаттай бид утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.

Цэргийн баяраар Батлан хамгаалах яамны гадна эмээ, дүү хоёртой нь мөн та гурав суулт хийсэн. Ямар хариу өгсөн бэ?

-Биднийг Батлан Хамгаалах Яамны нэг газрынх нь дарга хүлээн авч уулзаад суултаа зогсоо. Бид бичгээр хариу өгнө гэж хэлээд биднийг буцаасан. Дүү бид хоёр настай эмээгээ ядраагаад дааруулчих вий гээд санаа зовоод буцсан.

Тэгээд Бичгээр хариу өгсөн үү?

-Албан тушаалыг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ БХЯ-ны н.Эрдэнэ-Очир гэдэг хүнээс бид дахиж ийм алдаа гаргахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллана гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Аврах боломж зөндөө байсан ч авраагүйд л харуусч сууна.

Өнгөрсөн хугацаанд Батлан Хамгаалахын сайд та бүхэнд ямар нэгэн байдлаар эмгэнэл илэрхийлсэн үү?

Малчдын уулзалтад явж байгаа гээд л телевизээр гарах юм билээ. Гэхдээ бид дүүгээ өөд болсон цагаас эхлээд л харсан. Ганц ч удаа бидэнд зурвас илгээж эсвэл ирж эмгэнэл илэрхийлээгүй. Телевизээр эмгэнэл илэрхийлсэн гэсэн мэдээлэл байсан гэхдээ би олж үзэх гээд хайгаад олоогүй. Энх тайван цагт хайран сайхан дүүгээ цэрэгт явуулж тамлуулж алдчихаад сайдыг нь зурагтаар эмгэнэл илэрхийлэхийг хүлээгээд суухыг хүсэхгүй байна. Өчигдөрхөн дүүгийн маань төрсөн өдөр болсон. Мод тарихаас өөр хийж өгөх буян бидэнд даанч үлдсэнгүй дээ. Ээж маань зурагтаар дүүгийн минь талаар ярихаар хямраад байх юм. Миний дүү амиа алдаад өнгөрөхдөө гол нь биш ээ. Эргүүлээд босгоод ирж чадахгүйгээс хойш дахиж ийм явдал давтагдахгүй байгаасай л гэж бодох юм.

Талийгаачийг зодож дэгэлсэн гэгдэх хүмүүс шалгагдаж байгаа юу? Шүүх хурал нь хэзээ вэ?

-н.Мандалхангай, н.Энхбаяр нар сул чөлөөтэй явж байгаа. Дорноговь аймагт байцаагдаж байгаа гэж дуулсан. Шүүх хурлынх нь тов гараагүй байгаа. Эрүүл саруул дүүг маань зодож тамалсан хүмүүс зохих шийтгэлээ авах байх гэж найдаж л сууна.

Дорноговь аймагт хийсэн шинжилгээний дүн Улаанбаатар хотод хийсэн шинжилгээний дүнгүүд хоорондоо зөрсөн юм уу?

-Дорноговь аймагт дүүг маань гадны нөлөөгүй гэж гаргасан. Яагаад тэгэж гаргасан гэдгийг гайхаад байгаа. Үнэхээр дарамт шахалттай л байж дээ. Харин Улаанбаатарт хийсэн задлан шинжилгээний хариу гадны нөлөөтэй зүрх нь ачаалал даагаагүй гэж гарсан. Ар гэрийхэн нь хэцүү л байна. Ээж нь зургийг нь хараад хямраад л. Дахиж дүүгийнхээ ясыг өндөлзүүлмээргүй байна. Дүүгийн маань зургийг битгий тавиарай. Зовж тарчилсан дүү минь ядаж амгалан тайван нойрсог.

Цаг гаргаж мэдээлэл өгсөнд баярлалаа. Шүүх мэргэн байж дүүгийнх нь хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 1 цагийн өмнө
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ 2 цагийн өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 2 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 байршил 2 цагийн өмнө
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ 3 цагийн өмнө
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 3 цагийн өмнө
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 19 цагийн өмнө
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа 19 цагийн өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 20 цагийн өмнө
Улс төрд шинэ манлайлагч, шинэ дүр төрх тодруулах “Кандитат” реалити нэвтрүүлэгт салбар бүрийг төлөөлөх 100 оролцож, эхний шатад 49 нь хасагдлаа 21 цагийн өмнө
СЕХ: Өнөөдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд хаана 21 цагийн өмнө
ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага ирсний 80 нь гал түймрийн дуудлага байна 23 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ Өчигдөр
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? Өчигдөр
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна Өчигдөр
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв Өчигдөр