ХАМГИЙН ӨВӨРМӨЦ ТАВАН ХӨШӨӨ

Н.Мижидмаа
2019/06/15

1.Цүнхтэй эмэгтэй

Энэхүү хөшөө нь Шведийн Векше хотод байдаг. Өнгөц харахад юу руу ч юм цүнхээ савчсан 50 орчим насны эмэгтэй, инээдтэйг эс тооцвол сонирхолтой зүйл огт үгүй гэж санагдаж болох. Гэтэл хөшөө нь тун ч сонирхолтой түүхтэй. Тус хөшөө нь Дануте Даниэльссон гэгч эмэгтэйн гаргасан иргэнэий зоригийг мөнхөлсөн юм. 1985 онд нацизмын дэмжигч залуучууд Векше хотын гудамжаар жагсаал хийжээ. Жагсагч залуучуууд түрэмгий авиртай, дээрэнгүй, чийрэг залуус байсан тул хотын жирийн оршин суугчид нацизмыг үзэн ядавч тэднээс айгаад юу ч хийж чадахгүй байж. Гэтэл Дануте Даниэльсон гэгч эмэгтэй нь яс үндсээр, арьсны өнгөөр ялгаварлан гадуурахагчдын жагсаалыг зүгээр хараад суухыг хүссэнгүй нэг нацистын толгой руу цүнхээрээ байлгаад авсан байна. Үүнийг харсан жирийн иргэд зориг орж, олноороо нэгдэн нацистуудын хотынхоо гудамжнаас хөөж чаджээ. Энэ явдлын дараа Данутэ ихэд нэрд гарч түүний зурагтай ил захидал, бэлэг дурсгалын зүйлс гарч удалгүй түүний үйлдлийг мөнхөлсөн энэ хөшөөг босгожээ. Шударга бус, бурангүй зүйлийг зүгээр хараад үл тэвчичгдэд зориулсан хөшөө гэж болно.

2.Хөвөнгийн бут идэгч цох

Хөвөнгийн бут иддэг хортой цохыг толгой дээрээ өргөсөн Үржил шимийн тэнгэр Церерагийн хөшөө сонирхол татахаас өөр аргагүй. Түүх нь бас сонин. 1915 онд Америкийн Алабама мужид хөвөнгийн бутны урт хошуут цохны тоо толгой огцом өсч эхэлсэн байна. Ингэснээр гуравхан жилийн дотор тус мужийн хамгийн түгээмэл тариалан болох хөвөнгийн тариаланг юу ч үгүй сүйрүүлснээр, хөвөн тариалж амь зогоодог байсан маш олон фермерүүд дампуурчээ. Урт хошуут цохны эсрэг яаж ч хор цацаад, ямар ч устгал хийгээд нэмэргүй байж. Гэтэл нэг фермер хөвөнгийн оронд арахис буюу газрын самар тариалж үзэхээр шийджээ. Газрын самар нь хөвөнгөөс дутахааргүй, заримдаа бүр илүү эрэлттэй бүтээгдэхүүн болж таарсан тул фермер эр богино хугацаан хөлжиж, бусад фермерүүдэд үлгэр жишээ үзүүлэх нь тэр. Үүний дараа урт хошуут цохноос болж сүйрсэн фермерүүд бүгд газрын самар тариалснаар богино хугацаанд баяжижэ. Үүний дараахан буюу 1919 онд сүйрэл гэдэг заримдаа төгсгөл биш харин илүү сайхан амьдралыг эхлүүлэх боломж байдаг гэдгийг сануулах үүднээс энэ баримлыг сүндэрлүүлжээ.

3.Нэхмэлчин хулгана

Энэхүү хөшөө нь харьцангуй залуу гэж болохоор. 2013 онд баригдсан энэ хөшөө нь хүний генийн судалгаа, өвчин эмгэгийг физик ба молекулын түвшний явцыг судлах, шинэ эм бэлдмэл боловсруулахад хулгануудын оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг хүндэлсэн хөшөө юм. Генийн судалгаа, шинэ эм бэлдмэл турших, вакцин гаргах, өвчний явцыг нарийвчлан тогтоох зэрэгт хөөрхий лабораторийн хулганууд дээр туршиж үздэг. Хулганууд өөрийн амиар олон сая хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан тул ийм хөшөө босгоогүй бол жинхэнэ нүгэл болох байсан.

4.Өдөн хөшөө

Ирландын Мидлтон хотод баригдсан энэхүү дурсгалын хөшөө нь тун өвөрмөц. Зэвэрдэггүй гангаар хийгдсэн есөн өд нь гаднаасаа индиан овгийнхоны өмсдөг өмсгөлтэй төстэй харагдаар байршуулагдсан. Тэднийг зүгээр ч нэг ингэж байрлуулаагүй юм байна. Хөшөө нь XIX зууны дундуур Ирландг дайрч хоёр сая орчим хүний аминд хүрсэн Их өлсгөлөн нэртэй гамшигтэй холбоотой. Тэр их аймшигтай өлсгөлөнгийн тухай сонссон Америкийн уугуул иргэд буюу бидний ярьж заншсанаар индианчууд нь чадах ядахаараа мөнгө цуглуулж тэдэнд 170 ам.доллар илгээсэн түүхтэй юм. Энэ бол одоогийн ханшаар 4600 доллар л даа. Иймхэн тусламж гэж юу байдаг юм бэ? гэж болох. Гэтэл тэр үед цагаан арьст америкчууд нь индианчуудыг хүний тоонд оруулдаггүй, зэрлэг араатан эсвэл малтай адилтгган хайр найргүй хавчин гадуурхаж, хомроглон устгаж байсан юм. Иймээс тэр үеийн индианчуудын амьдрал нь Ирландын өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсээс ер дээрдэхгүй, заримдаа илүү дор байсан гэж болно. Гэвч тэд гуйлагингаас дор амьдралтай хэдий ч хамаг байдагаа шавхан байж цуглуулсан мөнгөө Англичуудад дарлагдан өлсгөлөн дарлалд нухчуулсан ирландчуудад явуулсан байдаг. Хөшөө нь “Сэтгэл нэгтнүүд” гэдэг нэртэй бөгөөд 2017 онд албан ёсоор нээлтээ хийжээ.

5.Үнэнч хөгжөөн дэмжигчийн дурсгалын хөшөө

Испанийн “Валенсия” клубын стадион дээр хараагүй хөгжөөн дэмжигчийн дурсгалд зориулан хөшөө босгосон байдаг. Тус клубын нэг ч тоглолтыг алгасдаггүй байсан үнэнч фэн Висенте Апаритьо гэгч хүний дурсгалд зориулсан хөшөө . Тэрээр 40 жилийн өмнө хүнд өвчний улмаас хараагүй болж. Гэлээ гээд хайртай клубээ хөгжөөн дэмжихээ больсонгүй. Стадионд ирж бусад хөгжөөн дэмжигчдийн дунд орж өрсөлдөөн, ялалт ба ялагдал, баяр ба уур гээд хөлбөмбөгийн өвөрмөц уур амьсгалыг сонсон мэдрэхийн тулд хайртай клубынхаа тоглолт болгонд ирдэг байжээ. Түүний энэ хязгааргүй үнэнч занг “Валенсия” клуб хүндэлж, өөд болсных нь дараа суух дуртай байсан газар нь хөшөө барьсан нь энэ аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 15 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 16 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 16 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 17 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 18 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 18 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 18 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 18 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 20 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 22 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 23 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр