ХЭТ ХАЛУУНЫ УЛМААС ЭНЭТХЭГТ УНДНЫ УСНЫ ДУТАГДАЛД ОРООД БАЙНА


Энэтхэгт хэт халуун буухгүй байгаагаас олон бүс нутагт нь ундны усны дутагдал үүсээд байгаа тухай тус улсын Цаг агаарын департамент мэдээлж байна.Сүүлийн сар гаруй турш агаарын өндөр температур огт буухгүй байгаагаас олон нуур ширгэж, гүнийн ус шавхагдахад хүрсэн нь эргээд үр тариа тариалалтад сөргөөр нөлөөлсөн. Ундны усны хямрал Энэтхэгийг бүхэлд нь хамраад байгаа ч Махараштра, Тамилнад, Карнатака, Телингана, Андхра-Прадеш мужуудад байдал хамгийн хүнд байгаа аж.

Оршин суугчдын тоогоор Энэтхэгтээ зургаадугаарт ордог Тамилнад мужийн төв Ченнаи хотын 8 сая оршин суугч тун хүнд байдалд орсон байна. Ундын усны дутагдлаас болоод төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа түр зогсоож, зоогийн газар болон зочид буудлууд хүртэл хаахаас өөөр аргагүй болжээ.

Хэт халууны улмаас тус хотын эргэн тойрны ус хадгалах дөрвөн том сан хатаж ширгэсний улмаас ус хангамжийн албаныхан хэмнэлтийн горимд шилжин цэвэр усны хангамжийг бараг 40 хувиар бууруулсан. Хотын жирийн иргэд ундны ус түгээгч машин хүлээн аагим халуунд олон цагаар дугаарлан зогсож байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд шуугиж байна. Төв Засгийн газраас Ченнаи хотын ундны усны хэрэгцээг бага ч болов хангахын тулд тусгай усан онгоцоор далайгаар тээвэрлэн хүргэх ажлыг эхлүүлсэн. Гэвч цэвэр ус тээсэн тээвэрлэгч усан онгоц дөрөв хоног явж тус хотын боомт ордог тул байдлыг дорвитой сайжруулж чадахгүй байгаа аж.

Харин мужийн удирдлагууд зургаадугаар сарын эхэнд эхлэх ёстой байсан борооны улирал хэзээ мөдгүй эхэлнэ гэдэгт найдан иргэдийг цэвэр усаар хангах тусгай арга хэмжээ авахгүй байгаа гэнэ.

Харамсалтай нь хэт халуун Энэтхэгийг нутгийг бүхэлд нь нөмрөөд байгаа тул борооны улирал эхлэхгүй удвал Ченнаи хотод үүссэнтэй адил байдал тус улсын бусад том хотуудад ч үүсэхэд бэлэн болоод байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. 1,3 тэрбум хүн амтай Энэтхэгт 600 сая хүнд ундны усны хүртээмжтэй холбоотой байнгын асуудалдтай нөхцөлд амьдардаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 48 минутын өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 3 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 3 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 4 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 5 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр