АМЕРИКИЙН БАС НЭГЭН ХОТ ХАКЕРУУДАД МӨНГӨ ТӨЛЖЭЭ


Америкийн Флорида мужийн Лейк-Сити хотын удирдлага компьютерийн сүлжээг нь шифрлэгч вирус ашиглан дайрсан хакеруудад 460 мянган доллар төлсөн тухай орон нутгийн "WCJB-TV" суваг мэдээлжээ. Мэдээллийг нууцлан шифрлэгч вирус Лейк-Ситийн хотын захиргааны компьютерийн сүлжээг зургаадугаар сарын 10-нд дайрчээ. Улмаар хотын захиргааны мэдээллийн системд хадгалагдаж байсан бүх өгөгдлийг нууцлан шифрлэж, тусгай түлхүүргүйгээр ашиглах боломжгүй болгосон байна. Энэ хэргийг үйлдсэн хакеруудын бүлэглэл нь хотын захиргаанд хандан 42 биткойн төлөөд өгөгдлийн нууцлалыг тайлах түлхүүр худалдан авахыг санал болгосон аж.

Хотын захиргаа нь алдагдсан өгөгдлийн санг нөхөн сэргээхтэй холбоотой бүх зардлыг тооцож үзээд хакеруудад мөнгө төлөх нь илүү хямд гэж үзсэн тул ийнхүү нэхсэн мөнгийг нь өгөхөөр шийджээ. Хакерууд 42 биткойн буюу ойролцоогоор 460 мянган долларыг авсаны дараагаар өгөгдлийн нууцлалыг тайлах түлхүүрийг хотын захиргаанд өгөөд сураггүй болсон байна.

Үүнээс өмнө Амеркийн Ривьера –Бич гэдэг жижигхэн хотын захиргаа нь мөн адил хакеруудын дайралтад өртөөд аргагүйн эрхэнд 600 мянган доллар төлж байж нууцлалыг тайлдаг түлхүүр кодыг худалдан авсан хэрэг гарч байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 9 минутын өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 27 минутын өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 2 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 2 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 4 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 4 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 5 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 23 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр