КАНАДЫН ХАЯГДАЛ АЧСАН КОНТЕЙНЕРҮҮДИЙГ БУЦААН ХҮРГЭЛЭЭ


Канадаас гаралтай хог хаягдал бүхий 69 контейнер ачсан усан онгоц Канад улсын Британий Колумб мужийн Tsawwassen боомтод өнөөдөр өглөө зангуугаа хаясан тухай тус улсын төв ТВ мэдээлжээ. Канад нь Филиппинтэй хийсэн тохиролцооны дагуу энэ хаягдлыг дахин боловсруулалтад оруулахаар зургаан жилийн өмнө буюу 2013 онд тийш нь явуулж байжээ. Гэтэл тохиролцооны дагуу хуванцар хаягдал хийх ёстой байсан контейнерт ашигласан живх, гал тогооны хаягдал гэх мэт жирийн ахуйн хог хаягдал байсан нь илрэхэд Канад Филиппиний хооронд дипломат хямрал үүссэн юм.

Контейнерээс ахуйн ердийн хог илэрсэн гэдгийг Филиппиний Ерөнхийлөгч Дутертэ мэдсэн даруйдаа канадчуудыг хог хаягдлаа тавдугаар сарын 15-н гэхэд буцааж авахыг шаардсан юм. Тэрээр "Ёс төртэйгээр угтаж авахдаа бэлдэцгээ. Хүсвэл идсэн ч болно" гэсэн. Гэвч Канадын тал тодорхой хариу өгөхгүй байсанд Дутертэ нь Оттава дахь Элчин сайд, бусад хотууд дахь Ерөнхий консулуудаа эгүүлэн татсанаар асуудал олон улсын анхаарлыг ихэд татсан юм. Ингээд канадчууд арга буюу хаягдлаа нутаг руугаа буцаахаар болсон нь энэ аж.

Филиппин зоримог алхам хийж Канад руу хаягдлыг буцаасны дараагаар Малайз, Индонези зэрэг улсууд улсаас дахин боловсруулна гэж авсан хаягдлыгнь мөн адил буцаан явуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 9 минутын өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 27 минутын өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 2 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 2 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 4 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 4 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 5 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр