ХЯТАДАД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НИСЭХ БУУДЛЫГ БАРЬЖ ДУУСЛАА


Бээжин хотноо дэлхийн хамгийн том нисэх буудад болох Дасины барилгын ажлыг дуусаад байгаа тухай тус хотын удирдлага мэдэгджээ. Оросын "РИА Новости" агентлагт нисэх буудлын барилгын төслийн удирдагч Ли Жанхуа ярихдаа Дасин бол нисэх буудал төдийгүй Хятаддаа хамгийн томд тооцогдох ачаа тээврийн төв, түүний барихад 400 тэрбум орчим юанийн хөрөнгө оруулалт хийсэн гэжээ.

Нэг сая дөрвөлжин километр талбайтай, "Алтан шувуу" хэлбэртэй ганцхан терминал бүхий энэ нисэх буудлыг есдүгээр сарын 30-нд, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн өмнө ашиглатад бүрэн оруулах юм байна. Төслийн явц, хэрэгжилтийг Си Жинпинь тэргүүлэгч өөрөө хянаж байгаа аж.

Дасин нисэх буудал нь Бээжингийн төвөөс өмнө зүгт 46 км-ийн зайтай байрладаг. Дэлхийн хамгийн том нисэх буудлуудын нэг Шоудугийн ачааллыг хагаслах зорилгоор Дасин нисэх буудлыг хотын төвөөс ингэж хол байршуулсан байна. Энэ хоёр нисэх буудлын хооронд 67 км зайтай болно. Дасин нисэх буудлын шав тавих ёслол 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд явагдаж, барилгын ажил 2016 оны гурвадугаар сарын 15-нд эхэлж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 9 минутын өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 2 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 2 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 3 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 4 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 4 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 23 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 23 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2025/06/29