КИРГИЗ НЬ УСНЫ НӨӨЦӨӨ ХАМГААЛАХЫН ТУЛД АЗИЙН БАНКНААС 38 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЛАА

Н.Мижидмаа
2019/08/09

Киргизийн хууль сахиулагчид экс Ерөнхийлөгчөө баривчлах гээд бөөн юм болж байх зуур одоогийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нь "Усны эх үүсвэрийг цаг агаарын өөрчлөлт, байгалийн гамшигт тогтвортой болгох" төслийн хүрээнд Азийн банкнаас зээл авах тохиролцоонд гарын үсэг зуржээ.

Энэ төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 38,6 сая доллар авч усжуулах системийн шинэчлэл, газар тариалангийн усжуулалтын системийн удирдлагыг сайжруулах, байгалийн гамшгийг тэсвэрлэх чадварыг сайжруулахад зарцуулна. Энэ мөнгөний 16,8 сая долларыг нь буцалтгүй тусламж хэлбэрээр, 21,8 сая долларыг нь жилийн 1 хувийн хүүтэй 8 жилийн хөнгөлттэй зээл, энэ хугацааны дууссаны дараа жилийн 1,5 хувийн хүүтэй нийт 32 жилийн зээл хэлбэрээр олгоно.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотойгоор Дундад Азийн орнуудад цэвэр усны хүртээмж, газар тариалангийн усалгааны усны хүртээмж нь том асуудал болж хувираад байгаа юм.

Харин Баривчлагдсан экс Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг Киргизийн Дотоод явдлын яамны мөрдөн байцаах ерөнхий газар авчирсан байна. Пүрэв гарагт Киргизийн экс Ерөнхийлөгч Атамбаевын гэрийг тусгай хүчнийхэн гурван ч удаа дайрсны эцэст эзлэн авч баривчилсан. Лхагва гарагт хийсэн анхны дайралтыг Атамбаев нь хамсаатнуудынхаа хүчээр няцаасан бөгөөд энэ үеэр тусгайгийн нэг албан хаагч амиа алдсан байна.

Атамбаевыг гэмт бүлэглэлийг толгойлогчийг шоронгоос хууль бусаар сулласан, Киргиздээ томд орох цахилгаан станцын засварын ажлаас мөнгө луйвардсан хэргээр шалгаж байсан бол одоо ажил үүргээ биелүүлж явсан цагдаагийн ажилтны аминд хүрсэн бүр ч ноцтой хэрэг тулгахаар болсон байна.Энэ зуур Атамбаевын дэмжигч олон мянган хүн Киргизийн нийслэл Бишкект хүрэлцэн ирж эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж эхэлжээ. Зарим шинжээч нь байдал эвгүйтвэл Киргизд гурав дахь удаагаа хувьсгал гарч, төр эргэж магадгүй гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28