ХААГ-ын дарга Э.Болормаад ТАЗ-ийн шалгалтын дүн ''үйлчлэхгүй байна''


Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн өмчийн албан байгууллагуудын дарга нар солигдож, "өөрийнхөө багийг бүрдүүлэх" нэрийдлээр төрийн алба хаагчдыг халж, солидог асуудал нэгэнт тогтсон. Харин ажилгүй болсон төрийн алба хаагчдын нэг хэсэг нь "үндэслэлгүйгээр халагдсан" хэмээн хуулийн байгууллагад хандаж, тэдний 70 орчим хувь нь шүүхээр ялалт байгуулдаг байна. Ингэснээр тэдгээр алба хаагчдыг "ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгох, даатгалыг төлөх" үүргийг тухайн байгууллага хүлээдэг. Уг нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан хувийн хөрөнгөөрөө төлөх ёстой ч энэ хууль үндсэндээ хэрэгждэггүй.

Тэгвэл, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /ХААГ/-ын даргаар Э.Болормаа томилогдсоноос хойш ажилчдыг дарамталдаг, тухайлбал, "намайг ажлаа тарж явахаас өмнө ямар ч ажилтан тарж болохгүй" зэргээр өөрийн эрхшээлдээ алба хаагчдыг ажиллуулдаг гэх гомдол мэдээлэл өнгөрсөн хугацаанд манай редакцид хэд хэдэн удаа ирсэн билээ. Түүнчлэн Э.Болормаа дарга тушаал гарган цөөнгүй ажилтныг халсан нь өдгөө мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яваа юм байна.

Түүний нэг, ХААГ-ын мэргэжилтнээр 2018.12.26-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан С.Түмэнбаярыг тодорхой шалтгаангүйгээр 2019.07.01-ний өдөр тушаал гарган, ажлаас нь чөлөөлсөн байна. Ажлаас халагдах шалтгаангүй, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байсан тул С.Түмэнбаяр хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-д ханджээ. Өргөдөл гомдлыг ТАЗ хянаж үзээд, ""С.Түмэнбаяр нь хууль ёсоор томилогдсон төрийн жинхэнэ алба хаагч байна. Төрийн албаны тухай хуулийн 49.1-т зааснаар Төрийн алба хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно" хэмээн заасныг зөрчсөн байна. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилж, ТАЗ-д хариу ирүүлнэ үү" хэмээн албан бичгээр хоёр удаа мэдэгдсэн байна. Гэвч асуудал шийдэгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, ТАЗ-ийн хяналт шалгалт, үүрэг чиглэл ХААГ-ын дарга Э.Болормаад "үйлчилсэнгүй"

Тиймээс С.Түмэнбаяр хуульд заасны дагуу шүүхэд хандан, нэхэмжлэлээ гаргасан байна. Энэ мэт ХААГ-ын дарга Э.Болормаагийн гарын үсгээр ажлаасаа гэнэтхэн халагдсан төрийн алба хаагч цөөн биш байгаа аж.ТАЗ ч шалгасан өргөдлийнхөө дүнг хэрэгжиж байгаа эсэхнд хяналт тавьж, хуулийн зөрчлийг арилгуулах үүрэгтэйг энд цохон тэмдэглэе.

МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "төрийн алба хаагчдыг хомроголон халдаг байдалд цэг тавина" хэмээн мэдэгдсээр ирсэн ч энэ мэт, яам, газруудын дарга нар алба хаагчдаа халдаг, хамгийн гол нь үндэслэл, шалтгаангүйгээр тушаал гаргадаг байдал хэвээр байна.

Дарга нарын үзэгний үзүүрээр төрийн алба хаагчид нэг л өдөр ажилгүй болж, урт хугацаанд хуулийн байгууллагаар шалгуулж, хариугаа сонсдог. Шүүх байгууллагаас "үндэслэлгүйгээр халагдсан" нь тогтоогдсон тохиолдолд ажилгүй байх үеийн цалин, даатгалыг тухайн байгууллагын төсвөөр шийддэг нь буруутай шийдвэр гаргасан этгээд хариуцлага хүлээдэггүй учир гарын үсгээрээ хэн нэгнийг халж солих нь тухайн албан тушаалтны хувьд тэгтлээ бодож гаргах шийдвэр биш байсаар байна. Захиргааны ерөнхий хуулийн хяналтыг ТАЗ, Үндэсний аудитын газар хянаж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан эдийн засгийн хариуцлага үүрдэг болсноор, Захиргааны ерөнхий хууль хэрэгжсэнээр аль ч албан тушаалтан "муухай харагдсан" нэгнийг ганцхан гарын үсгээрээ халахаасаа өмнө хууль хардаг, ядаж л халах тушаалдаа үндэслэл дурддаг болох ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 16 минутын өмнө
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ 32 минутын өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 37 минутын өмнө
Өнөөдрөөс эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 байршил 1 цагийн өмнө
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ 1 цагийн өмнө
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 1 цагийн өмнө
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 17 цагийн өмнө
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа 18 цагийн өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 18 цагийн өмнө
Улс төрд шинэ манлайлагч, шинэ дүр төрх тодруулах “Кандитат” реалити нэвтрүүлэгт салбар бүрийг төлөөлөх 100 оролцож, эхний шатад 49 нь хасагдлаа 19 цагийн өмнө
СЕХ: Өнөөдрөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд хаана 20 цагийн өмнө
ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага ирсний 80 нь гал түймрийн дуудлага байна 22 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ 22 цагийн өмнө
Ховд аймгийн Дарви сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 22 цагийн өмнө
Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа 23 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ 23 цагийн өмнө
126: Улс төрийн шинэ өнгө Б.Баттулга гэж хэн бэ? 23 цагийн өмнө
Б.Пунсалмаа: Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас болж талыг нь хаяж байна Өчигдөр
СОНГУУЛЬ-2024: Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв Өчигдөр