Хятадын коммунист намын хяналтын албад 2019 оны 10 сарын хугацаанд намын сахилга бат зөрчсөн 45 мянга гаруй хэргийг авч хэлэлцсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. Түүнчлэн намын гишүүдийн ёс суртахууны сайжруулах зорилгоор нэвтрүүлсэн арвиж хямгач байдлын найман дүрэм гэгчийг зөрсөн 63 мянган гишүүн сахилгын шийтгэл авсан тухай Хятадын коммунист намын сахилгын төв комиссын сайт дээр мэдээлжээ.
Зөвхөн аравдугаар сард гэхэд л 4601 зөрчлийн хэргийг авч хэлэлцэн, 6358 намын гишүүнд сахилгын шийтгэл ногдуулсан байна. Эдний дунд маш ноцтой хэрэг ч байсан аж. Жишээлэхэд, Ганьжоу хотын дарга асан хүний гэрт нэгжлэг хийхэд 13 тонн цэвэр алт гарч ирсэн явдал ихээхэн дуулиан тарьсан. Ингэж их авлига авсан хотын даргад цаазаар авах ял ногдуулж магадгүй байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна