Монгол Орос хоёр цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ

Н.Мижидмаа
2019/12/04

ОХУ-д айлчилж байгаа Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хийсэн хэлэлцээний дүнгээр хоёр улсын Засгийн газар цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тухай ТАСС агентлаг мэдээлж байна.

Түүнчлэн ОХУ-ын Тээврийн яам ба Монголын Зам тээврийн яам нь Төмөр замын мэргэжлээр Монголын иргэдийн ОХУ-ын холбогдох чиглэлийн сургуулиудад сургах тухай гэрээнд гарын зуран байна. Мөн ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн яам нь Монголын Хүнс, хөдөө аж хуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Үүнээс гадна Оросын түүхий эдийн бус экспортыг дэмжих, экспортлогч компаниудад санхүүгийн болон бусад дэмждэг үзүүлдэг "РЭЦ" хувьцаат нийгэмлэг ба Монголын "Худалдаа хөгжлийн банк" нь Монгол-Оросын худалдааг дэмжих салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Оросын "Зарубежгеология" ба Монголын "Эрдэнэт үйлдвэр" компаниуд геолог-геофизик болон инженер-геологийн судалгаа явуулахад хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Оросын "РЖДИнтернэшнл" компани нь Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр зам барих ажилд техникийн консалтингийн үйлчилгээ үзүүлэх талаар "УБТЗ" компанитай гэрээ байгуулжээ.

Мөн уулын олборлох салбарын хүнд машин механизм үйлдвэрлэдэг "УЗТМ-КАРТЭКС" компани нь "Эрдэнэс Монгол" компанитай стратегийн түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурсан. Арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Русскаякожа" компани нь Монголын "Хөдөө аж ахуйн бирж"-тэй арьс шир нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан, Оросын Ерөнхийлөгч ба Засгийн газрын санаачилгаар байгуулагдсан бүс нутгийг хөгжүүлэхэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгодог "Алс дорнод ба Өвөр Байгалийн бүс нутгийн хөгжүүлэх сан" ба "Очир ДжиджинСандер" компани харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурсан тухай ТАСС агентлаг мэдээлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 15 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28