Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллахаар боллоо

Н.Мижидмаа
2019/12/04

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Э.Галбадрах нар мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

НИТХ-ын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн эрүүл мэнд" дэд хөтөлбөрийн хүрээнд НЭМГ-аас 2017 онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн ажиллаж буй юм.

Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-нд зохион байгуулсан "Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт" сэдэвт зөвлөлдөх уулзалтаар дүүргийн эмнэлгүүдийн Мэс засал, гэмтлийн тасгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргасан юм.

Тиймээс энэхүү уулзалтаас гаргасан чиглэлийн дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулснаар 2020 онд тус дүүргийн иргэдэд үзүүлэх мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдэх боломжтой болж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрвөн уулын тахилга боллоо 2 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 16 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26