Н.Цэрэнбат: Монгол улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо

Н.Мижидмаа
2019/12/12

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас шинээр баталсан Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын зорилтыг танилцуулж, "Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс уг хуралдааны 10 гаруй үйл ажиллагаанд илтгэгчээр оролцож, анх удаа түнш байгууллагуудын хамт үйл ажиллагааг санаачлан амжилттай зохион байгуулсан юм.

Дэлхийн 197 улсын олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, хэвлэл мэдээллийн төлөөллөөс бүрдсэн 25 000 гаруй төлөөлөгчид Испани Улсын Мадрид хотноо хуралдаж байна. Энэ удаагийн хурлыг Чили улс даргалж байгаа бөгөөд хурлын даргын газраас зарим салбар тухайлбал эрчим хүч, зам тээвэр, шинжлэх ухааны салбарын сайд нарыг оролцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь хурлын бас нэг онцлог болж байна. Энэ хүрээнд анх удаа Сангийн сайд нарыг оролцуулсан өндөр түвшний хэлэлцүүлэг болж уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гарз хохирол улс орны эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа болон ямар тодорхой шийдэл байж болох талаар ярилцав.

Бодит арга хэмжээ авах уриатай энэ удаагийн бага хурлын эхний долоо хоногт улс орнууд уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт нь энгийн сорилт бус харин онцгой байдал гэдэгтэй санал нэгдэж, үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо ахиулан тодорхойлж, шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд үндэслэсэн бодлогыг чиг болгож, тогтвортой шинэ хөгжлийн тогтолцоо руу шилжих асуудлын талаар санал солилцон хэлэлцэж байна. Өнгөрсөн жилийн бага хурлаар шийдэгдээгүй Парисын хэлэлцээрийн 6-р бүлэг буюу зах зээлийн шинэ механизмын үндсэн зарчмыг тодорхойлох асуудал мөн л энэ удаагийн хэлэлцээрийн гол асуудал байсан бөгөөд хөгжилтэй болон хөгжиж буй улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг тооцох үндсэн зарчим дээр нэгдсэн ойлголцолд хүрэхэд нилээд хүндрэлтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлийн арга хэмжээ авахад үндсэн механизмыг тодорхойлох 6-р бүлгийг энэ удаад шийдвэрлэх нь нэн чухал байгааг хуралд оролцогчид онцолж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 13 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 15 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 15 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 16 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 17 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 17 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 17 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 17 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 17 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 18 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 18 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 19 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 21 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 21 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 22 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 23 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 23 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 23 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр