Тажик ба Киргизийн хил дээрх буудалцааны улмаас зургаан хүн шархаджээ

Н.Мижидмаа
2019/12/19

Арванхоёрдугаар сарын 18-нд Тажик ба Киргизийн хил дээр болсон зодооны үеэр зургаа тажик иргэн шархадсан тухай "RadiolOzodi" мэдээлсэн байна. Гэрчүүдийн мэдүүлснээр Киргизийн Баткен мужийн Кок-Таш тосгоны хэсэг оршин суугчид Тажикийн Чорхук тосгоны зөвлөлд багтдаг Сомониён суурины таван хүнийг зодсон байна. Хариуд нь суурины иргэд Кок-Ташийн хүмүүсийг зогсоохоор очиж, улмаар хоорондоо чулуу шидэлцэж эхэлжээ. Төд удалгүй Киргизийн хилчид тажикууд руу буудаж эхлэхэд тажик хилчид хариу болгон киргизүүд рүү гал нээсэн байна.

Үүнээс болж Тажикистаны районы төв эмнэлэгт зодуулж шархадсан зургаан хүн хүргэгдэн эмнэлгийн тусламж авсан байна. Хил дээрх байдал одоо хэвийн болсон бөгөөд орон нутгийн удирдлагууд, хилчид иргэдийн дунд эвлэрүүлэх ухуулга хийж байгаа аж. Хил дээр болсон энэхүү зодоонд хоёр талаас нийт хоёр зуу гаруй хүн оролцсон байна.

Үүнээс өмнө, 2019 оны есдүгээр сард Тажик ба Киргизийн хил дагуух өөр хоёр тосгоны оршин суугчдын хооронд болсон зодоон мөн л хилчид хоорондын буудалцан болж хувирахад дөрвөн хилчин амиа алдаж, 12 хүн шархадсан нэлээд ноцтой хэрэг гарч байсан юм.

Киргиз Тажик хоёрыг заагласан 970 км хилийн шугамын 519 км нь л албан ёсоор татагдсан зурвастай бусад хэсэг нь одоо болтол маргаантайд тооцогддог. Маргаантай хэсэгт оршин суудаг киргиз ба тажик иргэдийн хооронд бэлчээр, ус, газар булаацалдсан энэ мэт жижиг мөргөлдөөн тогтмол үүсэж байдаг. Киргизийн нутаг дээр тажикууд гол төлөв амьдардаг дөрвөн хэсэг газар байдаг тул мөргөлдөөн гол төлөв тэндээс эхэлдэг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дөрвөн уулын тахилга боллоо 6 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 19 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26