Гэмтлийн эмнэлгийн дайны талбар шиг нэг өдөр

Н.Мижидмаа
2019/12/19

12:45 цаг.

Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах тасгийн хаалгаар хоёр залуугаар сугадуулсан эмэгтэй ороод ирлээ. Баруун хөлийнх нь шагай мултарч, гарын нь шуу хугарчээ. авсан гэмтлээсээ болоод ихэд шаналж байгаа бололтой. "гол тасартал өвдөж байна" гээд л дуу алдаад байх аж. өндөр өсгийтэй, гялалзсан хар гутал өмссөн 30 эргэм насны тэр эмэгтэй гудамжинд халтирч ойчсон гэнэ. ажлынхаа шинэ жилд орох гэж хэрэндээ л бэлдсэн юм байх. ингэхдээ өндөр өсгийтэй гутлаар гангарч яваад халтирч унажээ. Шагайгаа булгалаад газарт унахдаа цементэн шалан дээр гараар хүчтэй савчихсан гэнэ. төд удалгүй гараа шилэнд гүн зүсэж, цус их хэмжээгээр алдсан залуу мөн л "эмчээ би үхлээ" гэж голынхоо дуугаар хашгирсаар ороод ирэв. архи ууж согтоод гэрийнхээ цонхыг хага цохисон гэнэ. ингэхдээ шилний хурц үзүүрт гараа зүсчихжээ. гарын бугуй хэсгийнх нь хоёр ч судас зүсэгдсэн аж. Цус нь даралттай ус шиг л бургилна. Жижүүр эмч нар сандралдан гүйлдэж, цусыг нь яаралтай тогтоох арга хэмжээ авав. Мөн зүсэгдсэн хэсгийг цэвэрлэж, шилний үйрмэгийгнэг нэгээр нь хямсаагаар түүлээ. үүний дараа шарханд нь оёдол тавьсан юм. дээрх эмчилгээ арай дуусаагүй байтал түргэнийхэн яарч сандарсаар ороод ирэв. "хурдлаарай, хоёр хүүхэд нь амьсгал хураачих гээд байна шүү. аппаратаа бэлд" гээд л тэр хавиар нэг хашгирлаа. эмч, сувилагч, асрагчгүй л сандралдан гүйлдэж байлаа. хөдөө орон нутгаас хоёр хүүхдээ дагуулаад улаанбаатар хот руу явсан залуухан хос төв аймгийн зам дээр осолджээ. гулгаатай зам дээр гүйцэж түрүүлэх гэж байгаад замын хажуу руу шидэгдчихсэн байна.

Тэр гэр бүлийн дүр төрхийг харах юм биш. нүүр нь битүү цус болсон байлаа. тэдний хамаатан садангууд эмнэлгийн хонгилоор нэг гэнгэнэлдэн, "үхэж болохгүй шүү. Миний хүүхдүүд тэсээрэй" хэмээн үс нь бууралтсан нэгэн эмэгтэй уйлах.

Эмч нар үхэл амьдралын зааг дээр байгаа тэр гэр бүлийнхний алтан амийг аврах гэж хичээж байгаа нь илт. гэмтэл согог судлалын үнд эсний төвийн хүлээн авах тасгийн нэг өдрийн буцалсан их амьдрал ингэж л өрнөдөг юм байна. эмч нар ар араасаа цувран ирэх өвчтөнүүдийн хөлд дарагдан амсхийх завдалгүй, чөлөө завгүй ажиллах ажээ.

14:25 цаг.

нийслэл хотод өнгөрсөн жилүүдийг бодвол харьцангуй дулаан, цас багатай өвөл болж байгаа ч иргэд халтирч унан, гэмтэж бэртэх нь ихсэж байна. Жилээс жилд энэ төрлийн шалтгааны улмаас гэмтэл согог судлалын үндэсний төв (гссүт)- ийг зорих иргэдийн тоо буурахгүй хэвээр байгаа гэнэ. явахад бэрх болтлоо гялайж гялтайсан зам ховор ч гэлээ эрт орсон цаснаас болж сүүдэр газар тогтсон дош халтиргаа үүсгэж буй. " унах шахлаа" хэмээн гар, хөлөө сарвалзуулан тэнцвэрээ олж ядан байгаа хүнтэй бишгүй олон таарав. хамгийн аюултай нь автомашины зам дээр халтирч унах бөгөөд халтиргаа гулгааны улмаас гссүт-д очих хүний тоо өдөрт дунджаар 300-аас буудаггүй байна.

тус төвийн хүлээн авах яаралтай т усламжийн төвд үзүүлэхээр ирсэн хүний цуваа тасарсангүй. өчигдөр үдээс хойш 13.00 цагийн байдлаар хүлээн авахын үзлэгийн бүх л өрөөний гадна хөл, гараа гэмтээсэн, таяг тулсан хүмүүс дараалал хүлээн зогсож байв. тэдний дийлэнх нь хөлөө гэмтээжээ. 40 гаруй насны эрэгтэй хөлийнх нь шагай улайж, хавдсан бололтой хүнээр түшүүлс ээр " үзлэг-4" гэс эн өрөө рүү оров. түүний араас 20 орчим насны эрэгтэй цамцныхаа ханцуйг шуун бугуйгаа барьсаар орлоо. түүнээс чухам юу болсон талаар асуухад "Манай гэр сонгинохайрхан дүүрэгт байдаг. өчигдөр (өнгөрсөн лхагва гараг) орой хичээлээ тараад III, IV хороолол руу явсан юм. нэлээд түгжрэлтэй байсан болохоор автобуснаас гандан дээр буугаад Бичил хороолол руу явж байгаад хальт гишгээд газарт унахдаа гараа эвгүй дарчихсан бололтой, хөдөлгөж болохгүй байсан. Шинэхэн цас орсон байсныг ч хэлэх үү халтиргаа үүссэн байна лээ" гэв. Мөн "гэртээ очоод халуун шар тос түрхсэн. гэсэн ч халуу дүүгээд, чинэрээд болдоггүй. гараа чөлөөтэй хөдөлгөж, хувцсаа ч өмсөж чаддаггүй. тэгэхээр нь үзүүлэхгүй бол болохгүй юм байна гэж бодоод ирлээ" хэмээн ярилаа. хүлээн авахын үзлэгийн өрөөнүүдийн гадна хөлөө хөдөлгөж чадахгүй байгаа бололтой доголж, хазганасан, гараа үзүүлэхээр зэхсэн гэмээр куртикнийхээ нэг ханцуйг тайлсан хүн нэлээд харагдав. Мөн эмчид үзүүлсэн иргэдийн зарим нь "гипс" гэсэн өрөөний гадна дараалал үүсгэжээ.

Э.БААСАНСҮРЭН: АВТОБУС ХҮЛЭЭЖ БАЙГААД ГАР ХӨЛ, ХАЦРАА ХӨЛДӨӨСӨН ГЭЖ ИРСЭН ХҮН НЭГ Ч БАЙХГҮЙ

өнгөрсөн мягмар гарагийн 20.00 цагаас лхагва гарагийн 08.00 цаг хүртэл нийт 297 хүн гссүт- ийн хүлээн авахаар үйлчлүүлж, яаралтай тусламж авчээ. үүний 65 нь халтиргаа, г у лг аанаас б о лж б эр т с эн аж. гссүт-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн төвийн эмч э.Баасансүрэн " намар хичээл, сургууль эхэлж, оюутнууд ихэссэнтэй холбоотойгоор өндөр ачаалалтай байсан. тухайн үед хоногт 450 гаруй хүн үйлчлүүлж байв. одоо 24 цагт 350-400 иргэн хүлээн авахаар үйлчлүүлж, үзлэг, эмчилгээ хийлгэж байна. энэ хүмүүсийн олонх нь халтирч унасан, зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн байдаг. Ер нь цас орсонтой холбоотойгоор иргэд бэртэж, гэмтэх нь ихэссэн. тух айл б ал , х оёр машин хоорондоо мөргөлдөх, явган явж байгаад машинд мөргүүлдэг. Манай эмнэлэг ачаалалгүй байна гэж байхгүй. ялангуяа, энэ сард ачаалал маш өндөр байна. учир нь, албан байгууллагууд шинэ жилийн цэнгүүн хийж байгаатай холбоотойгоор согтуу хөлчүү хүн их ирж байна. 21.00 цагаас хойш өглөө 08.00 цаг хүртэл дандаа өөри й гөө авч я вах чадваргүй болтлоо ууж, энд тэнд унтсан, үүнээсээ болж хөл гараа хөлдөөсөн хүмүүс их ирдэг. нэг бол архидан согтуурсан үедээ зодоон цохион хийснээсээ болж гэмтсэн гээд шалтгаан олон бий. осголтын улмаас 20-45 насны эрэгтэйчүүд үйлчлүүлэх нь элбэг. халтиргаа, гулгааны хувьд бүх насныхан бэртдэг ч ихэвчлэн 40- 50 насны хүмүүс манайд ирнэ. Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн хоногт арав орчим байдаг. харин 0-15 насны хүүхэд өдрийн болон оройн цагаар халтирах, юмнаас унах, машинд мөргүүлэх нь бий. 00.00 цагаас хойш бэртэж гэмтсэн хүүхэд ирэх нь цөөн. сургууль руугаа болон гэр рүүгээ явж байгаад машинд мөргүүлдэг, жолооч нь мөргөсөн хүүхдээ тэврээд яарч сандран ирэхдээ "яалт ч үгүй тоормос гишгээд гишгээд зогссонгүй. гэнэт хүүхэд гараад ирлээ" гэдэг. хүүхдүүд бол айж сандарсан, юу болсон тухайгаа сайн хэлж чадахгүй болсон байдалтай ирдэг" гэв. Мөн "хүлээн авах төвд ирсэн хүмүүсийг яаж гэмтсэн, ямар эмчилгээ шаардлагатай байна гэдгийг эхэлж үзээд, рентгэн зураг авахуулдаг. тухайн хүн яаж гэмтсэнээс хамаарч хэвтэн эмчлүүлэх үгүйг шийднэ. туха йл ба л , 30 0 о рчим хүн манай төвд ирлээ гэхэд 10-25 нь хэвтэн эмчлүүлэх, тэдгээрийн 80 орчим хувь нь хагалгаанд орох шаардлагатай байдаг. Манай эмнэлэгт автобус хүлээж байгаад гар хөл, хацраа хөлдөөсөн гэж ирсэн хүн нэг ч байхгүй. Шөнийн цагаар ихэвчлэн тархи, цээж, хэвлийн гэмтэлтэй хүмүүс ирдэг. харин халтиргаанаас болж ихэвчлэн шагайны үений гэмтэл авдаг. Цаашлаад шилбэ, гараа хугалах зэрэг ясны гэмтлүүд авах нь элбэг" хэмээлээ. тус эмнэлгийн нэг ээлжинд дөрвөн эмч ажилладаг бөгөөд тэд шархадсан, осгосон хүн болон хүүхдийн гэмтэлтэй иргэдээ хуваан эмчилж байв.

ГССҮТ -ийн с т а тистик мэдээлэл, тандалт судалгааны албанаас гаргасан судалгаагаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс энэ сарын 9-н хүртэл нийт 11740 хүн осол, гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авчээ. үүний хамгийн их буюу 4337 нь төрөл бүрийн уналтаас болж гэмтжээ. үүн дотроос 1007 нь халтиргаа гулгааны улмаас бэртсэн байна. харин 1018 нь зам тээврийн ослын улмаас гэнэ. Манай улсад гэмтэл согогийг эмчлэх цор ганц газар бол гссүт юм. тиймээс энэ төв ямагт ачаалалтай байдаг. ялангуяа, өвлийн улиралд хүний нөөц чухал хэрэгцээтэй гэнэ. учир нь өнөөх л халтиргаа гулгаатай холбоотой. нийслэлийн дэд бүтэц, стандартын бус зам талбай зэргээс ийм асуудал үүсдэг. хотын төвийн явган хүний зам, талбай, дэлгүүр, албан байгууллагын шат, ойр орчим гээд дийлэнх газар мөлгөр, тэгш хавтантай байдаг. тийм замаар цас орсон үед байтугай цасгүйд ч халтирдаг. нитх-ын тэргүүлэгчдээс гаргасан " хот о хи жи л т, ц эвэр лэг ээни й т алаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэ д э э с д а г аж мөр д ө х журам"-д иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцан, өвлийн улиралд хүн томилж, цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Мөн ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах учиртай. гэвч энэ нь хэрэгждэггүй гэхэд болно. учир нь, албан байгууллагын үүдэнд халтирч унан, гэмтэл авлаа гэхэд түүнийг нотлох баримт хэрэгтэй. гэвч унах үедээ зура г, дүрс зэрэг баримт авч үлдэнэ гэдэг боломжгүй зүйл юм.

ӨДӨРТ 10 ХҮҮХЭД НОХОЙД ХАЗУУЛЖ БАЙНА

ГССҮТ-ИЙН ГАВАЛ ТАРХИНЫ ГЭМТЛИЙН ТАСГИЙН ЭМЧ Н.СОДБИЛЭГ

"Сүүлийн үед нохойд хазуулсан тохиолдол нэлээд бүртгэгдэж байгаа. өнөөдрийн байдлаар 28 өвчтөн үзүүлснээс арав орчим нь нохойд хазуулсан. гудамжны золбин нохойноос илүү тэжээвэр болон барилгын харуул хамгаалалтын нохой хүн рүү дайрч, гэмтээж байна. гэр хорооллын айлуудын нохойны оосор суларч, муудсанаас болж гадаа нь явж байгаа хүмүүс рүү дайрах тохиолдол ойрын үед их гарч байна. нохойд хазуулсан хүмүүс биедээ шүдний ором гаргасан, их, бага хэмжээгээр уруулсан зэрэг шарх авдаг" гэв.

23:00 ЦАГ .

Гэмтлийн эмнэлгийн үйлчлэгч эмэгтэй хүлээн авахын үүд хэсгийг чөлөө завгүй арчина. гэвч олон хүний хөлөөр арчиж цэвэрлэсэн хэсэг тэр дороо л шавар шавхай болох ажээ. хүмүүс ихэвчлэн өдрөөр халтирч гэмтдэг юм байна.

18 .00 цагийн алдад гудамж талбайд халтирч унасан хүмүүс ирэх нь багасдаг гэнэ. харин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэс эн залуус ирэх нь нэмэгддэг. Бааранд архи ууж байгаад пивоны шилээр тархиа хагалуулсан 20 гаруй насны залуу мөн л цусаа гоожуулсаар орж ирэв. Бэртэл гэмтэл авсан гэдгээ мэдэж байгаа шинж тэр залууд огт алга. "намайг зодсон тэр мууг ална аа" гээд л дүүлээд байх юм. хамт яваа хүмүүсийнхээ үгийг сонсож байгаа юм алга. ухаанаа гартал архи уучихсан нь илт байлаа. Жижүүрийн залуухан эмч нар түүнийг угз татан өрөөндөө оруулаад, орон д ээр доош харуулан хэвтүүлээд оёдол тавьж өглөө. согтуу залуугийн араас 70 гаруй насны нэгэн өвгөн орж ирлээ. гараа барьчихсан өвгөн шүд зуун өвдөлтөө тэсвэрлэх аж. илтэд согтуу 40 эргэм насны эмэгтэй хань бараа болон явах юм. өвгөн хүлээлгийн өрөөнд сууж байхдаа хажуудаа суух хүндээ "хүү минь агсам тавьж, зодоод ийм болгочихлоо" хэмээн хоолой зангируулан ярих нь сонсогдов. гэтэл хамт яваа согтуу эмэгтэй "хүүхдээ шоронд явуулах гээгүй юм бол амаа мэдээрэй, өвгөн минь" хэмээн заналхийлж байлаа. Жижүүр эмч "яагаад гар, хавиргаа хугалчихсан юм бэ, ах минь" гэж асуухад "халтирч унаад ийм болчихлоо хүү минь" гэж өөртөө итгэлгүйгээр намуухан хариулж байна лээ.

ГССҮТ-ийн хүлээн авах тасаг яг л дайны талбарт байгаа мэт дүр төрх харагдах аж. энд тэндгүй цустай бент хөглөрч, хөл гараа хугалсан, өвдөж зовсон хүмүүсийн ёолох дуу, амрах чөлөөгүй ажиллах эмнэлгийн ажилтнуудын нэгэн өдөр ингэж өрнөдөг юм байна. Шөнөдөө тэд цурам хийх завгүй ажиллах биз ээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ''шалгалт'' өгчээ 6 цагийн өмнө
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо 6 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй 6 цагийн өмнө
Б.Гангаамаа: Хоёр уулчин маань 8000-8500-гийн хооронд л осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна 7 цагийн өмнө
С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх хуулийн төсөл санаачиллаа 7 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Эдийн засгаа шинжлэх ухаанжуулж, шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хуулийн төслийг өргөн барилаа 10 цагийн өмнө
1085 автобус утасгүй интернэттэй болно 10 цагийн өмнө
90 настай Ц.Раднаа 8-р сард Швед улсад болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна 11 цагийн өмнө
Говийн бүсэд горилогч эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? 11 цагийн өмнө
Ж.Батжаргал: Малчид нэгдэн нийлж, шинэ түвшинд гарах ёстойг өнгөрсөн 30 жил хангалттай харууллаа 12 цагийн өмнө
АН: “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж байна 12 цагийн өмнө
Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа 13 цагийн өмнө
СЕХ: Ажил олгогч санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ​ 14 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ 14 цагийн өмнө
СОНГУУЛЬ 2024: Нэр дэвшигчдийн анхааралд 14 цагийн өмнө
Х.ЭРДЭНЭБААТАР: Малчин өрхүүд өндөр орлоготой болсон цагт хөдөөд хөгжил ирнэ 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нийслэлчүүд энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил худалдан авах боломж бүрдэнэ 15 цагийн өмнө
Х.Ганцоож: Ээжийгээ хорт хавдартайг мэдэж байсан ч өөд болчихно гэж санаагүй, ажил бүтэхгүй үед ээжийнхээ дээлийг нөмрөөд унтахаар ажил бүтээд л явчихдаг 15 цагийн өмнө