Казахстанд 2019 он дуустал нийт 22742 тонн уран олборлоно гэж төлөвлөөд байгаа нь өмнөх оныхоос 5 хувиар үзүүлэлт болох тухай тус улсын Эрчим хүчний орлогч сайд Асет Магауов мэдээлсэн байна. Казахстан нь дэлхийн ураны 40 хувийг олборлодог, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа юм байна.
Гэхдээ дэлхийн зах зээл дээрх ураны үнэ бага хэвээр байгаа тул Казахстан нь нэмүү өртөг шингэсэн ураны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд илүүтэй анхаарах болсон аж. Тухайлбал, Усть-Каменегорск дах Ульбины төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадлыг түшиглэн Хятадын цөмийн цахилгаан станцуудад зориулсан дулаан ялгаруулагч элементүүдийг угсардаг болохоор төлөвлөөд байгаа аж. Угсралтын үйлдвэр байгуулахад 127 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна