Дуурь, Драмын театрыг шинэчилж барихаас илүү Хүүхдийн нэгдсэн эмнэлэг хэрэгтэй байна, эрхэмүүд ээ!

Н.Мижидмаа
2019/12/25

-2020 оны төсвийг тольдохуйд-

 

Улаанбаатарт нүүрлэсэн агаар, хөрсний бохирдол томчууд бус бяцхан хүүхдүүдийг нэрвэдэг. Жилийн жилд л өвлийн улиралд Улаанбаатарын хүүхдүүд толгой дараалан өвдөж, өвчиндөө шаналж,эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс зарим нэг нь хорвоог орхиж байгаа эмгэнэлт хувь тавиланг төсөв баталдаг дарга нар мэддэг үү.

Хэрвээ мэддэг бол байнгын ажиллагаатай парламенттай болж, төсвөө баталснаас хойших 30 жилийн хугацаанд ядаж нэг эмнэлгийг Улаанбаатарт шинээр барьчих байсан биз ээ.

Дарга нар өөрсдөө юмуу гэр бүлийнхэн нь өвдвөл хил давуулан эмнэлэгт цаг авчихаад, тэр цагтаа онгоцоор очиж, эмнэлэгтээ үзүүлж, шинжлүүлчихээд ирдэг хүмүүс Улаанбаатарын хүүхдүүд агаарын бохирдлын нян, вирусээс үүдэлтэй уушгины хатгаагаар хүндэрч, үхэх, сэхэх дээрээ тулж, аав ээж нь яаж аргаа барж явдгийг мэдэхгүй байх нь аргагүй ээ.

Бодит баримтдаа оръё. Утаа арилсан гэх энэ өвөл дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал өмнөх жилүүдээс хоёр дахин их болсныг эмч нар онцолж байна.

Дүүргийн эмнэлгийн Хүүхдийн яаралтай тусламжид ажлын бус цагаар үзүүлэхээр хүүхдээ тэвэрч ирсэн хүмүүс хүйтэн, давчуу, агааргүй, тухгүй орчинд 2-4 цаг дугаарлаж, тэр хооронд оочер дугаараас болж бие биетэйгээ хэрэлдэж, хүүхэд нь уйлж, халуунаа дийлэхгүй нь хүйтэн коридорт таталж өгч өр эмтрэм дүр зураг бий болдог.  Өвдөж ирсэн хүүхдүүдээс яах аргагүй амь нас нь эрсдэхээр болсныг нь хэвтүүлээд, гайгүй гэж эрэмбэлснээ гэрээр эмчлэхээр явуулдаг ч нөгөө хүүхэд нь ганц хоёрхон хоногийн дараа хүндрээд ирдэг талаар эмч нар ярьж байгаа юм.

Энэ бодит байдлыг эмнэлгийн удирдлага, салбарын дарга нар ярихаас цаашгүй байгаа нь харамсалтай. Хэрвээ үнэхээр иргэдээ, хойч үеэ боддог байсан бол жил болгон нэгдсэн эмнэлэг барих санхүүжилтийг улсын төсөвт суулгаад явах бүрэн боломж байсан. Мөнгөгүйдээ барьдаггүй байсан уу гэвэл, тийм биш гэдэг нь 2020оны төсөвт хөрөнгийг нь тусгасаншинээр барих болон шинэчлэн засварлах томоохон бүтээн байгуулалтаас тодорхой харагдана.

2020 оны төсөвт тусгасан томоохон барилгууд

  1. Байгалийн түүхийн музейн барилга

2020 онд Санхүүжих дүн 31.9 тэрбум төгрөг

Төсөвт өртөг 94.4 тэрбум төгрөг

  1. Чингис хаан музейн барилга

2020 онд Санхүүжих дүн 53.0 тэрбум төгрөг

Төсөвт өртөг 53.0 тэрбум төгрөг

  1. Үндэсний урлагийн их театр

2020 онд Санхүүжих дүн 30.0 тэрбум төгрөг

Төсөвт өртөг 152.5 тэрбум төгрөг

  1. Улсын драмын эрдмийн театр

2020 онд санхүүжих дүн 4.0 тэрбум төгрөг

  1. Төв номын сан

2020 онд санхүүжих дүн 4.0 тэрбум төгрөг

  1. Дуурь бүжгийн эрдмийн театр

2020 онд санхүүжих дүн 4.0 тэрбум төгрөг

Төрийн дансан дахь мөнгийг хуваарилдаг эрхэмүүд хүүхдийн эмнэлэг барихаас илүү урлаг, уран сайхны тал дээр харамгүй хөрөнгө зарцуулахаар 2020 онд төлөвлөжээ.

Уг нь дээрх барилгууд хойшлуулшгүй чухал зүйл биш. Үндэсний урлагийн их театртай театргүй монголчууд болоод байна. 200 аад тэрбум төгрөгөөр энэ байшинг барьж байхаар Хоёрхон дүүрэгт хүүхдийн эмнэлгийг шинээр барьчихгүй яав даа.

Хорт хавдар өвчинд монголчууд  нэрвэгдсэн. Социализмын үед баригдсан хуучирч муудсан ганц эмнэлэг нь улсын хэмжээний ачаалал дийлэхгүй болсноо эмч удирдлага нь үглэн дуулж хэлээд ч нэмэр болсонгүй.

УИХ-ын гишүүн М.Билэгтийн бариулсан өвчтэй хүнд хэрэгцээтэй бүхий л зүйлээр тоноглосон шинэ стандартын барилгыг улс худалдаад авчихаач ээ гэж нийгмээс санаачилга гаргаад, гаргаад иргэдийн үгийг төр засаг сонссонгүй. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2020 онд төсөл, хөтөлбөрөөр хавдрын шинэ эмнэлэг барина. Тэр болтол М.Билэгт гишүүний эмнэлгийг түрээслэхээр болсон гэж мэдэгдсэн ч түрээслэх мөнгөө 2020 оны төсөвт тавиагүй байна.

Энэ мэтчилэн манай төр барьж байгаа эрхмүүдэд шинэ эмнэлэг барих, хувийн хэвшлийн дээд зэрэглэлээр бариад өгсөн бэлэн эмнэлгийг худалдаж аваад иргэдийнхээ нурууг тэнийлгэх гэсэн хүсэл сонирхол огт байдаггүй нь 2020 оны төсөв хуваарилсан байдлаас харагдаж байгаа юм.

Нуруугаа авахуулсан морь шиг болсон хэдэн эмнэлэг нь хэдий болтол хурлын заал, эмчилгээний өрөө, сувилагчийн постоо чөлөөлж өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчлэх вэ. Өвчтэй хүүхдүүд хэдий болтол агааржуулалтгүй, 00-гүй, халуун хуурай орчинтой эмнэлэгт шалан дээр хэвтэх вэ.

Хувийн гэх тодотголтой хүүхдийн эмнэлгүүд нь хүүхдийн өвчнөөр бизнес хийн ашиг хонжоо хайж, иргэдийн бухимдлыг барж байна. Захын нэг жижигхэн эмнэлэгт үзүүлэхэд чагнуураар чагнан, амыг нь ангайлгаж үзээд 50 мянган төгрөг төл гэдэг эмнэлгийн үйлчилгээг жирийн иргэд хүртэж, үүндээ сөхөрч, цөхөрсөөр байх тавилантай юм гэж үү.

Одоо хүмүүс хүний чанарын талаар их ярьдаг болсон. Хийсэн ажил, баримт гэхээсээ илүү тэр хүн хэр хүн чанартай, хүний мөстэй хүн бэ гэдгээр үнэлдэг болчихоод байна. Одоо төрийн шийдвэр гаргах түвшинд сайд, гишүүнээр хүн чанартай хүмүүсийг сонгох цаг нь болжээ.

Н.Өнөрцэцэг

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хуулийн төслийг өргөн барилаа 19 минутын өмнө
1085 автобус утасгүй интернэттэй болно 46 минутын өмнө
90 настай Ц.Раднаа 8-р сард Швед улсад болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна 1 цагийн өмнө
Говийн бүсэд горилогч эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? 2 цагийн өмнө
Ж.Батжаргал: Малчид нэгдэн нийлж, шинэ түвшинд гарах ёстойг өнгөрсөн 30 жил хангалттай харууллаа 2 цагийн өмнө
АН: “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж байна 3 цагийн өмнө
Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа 3 цагийн өмнө
СЕХ: Ажил олгогч санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ​ 4 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ 4 цагийн өмнө
СОНГУУЛЬ 2024: Нэр дэвшигчдийн анхааралд 4 цагийн өмнө
Х.ЭРДЭНЭБААТАР: Малчин өрхүүд өндөр орлоготой болсон цагт хөдөөд хөгжил ирнэ 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нийслэлчүүд энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил худалдан авах боломж бүрдэнэ 5 цагийн өмнө
Х.Ганцоож: Ээжийгээ хорт хавдартайг мэдэж байсан ч өөд болчихно гэж санаагүй, ажил бүтэхгүй үед ээжийнхээ дээлийг нөмрөөд унтахаар ажил бүтээд л явчихдаг 5 цагийн өмнө
Уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаараас болж түр зогсоожээ 6 цагийн өмнө
Л.Наранбаатар: Миний шидсэн оймс байгаа оносон 6 цагийн өмнө
М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа 6 цагийн өмнө
Хилчдийн гудамжны замыг хааж засварлана 7 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр 29 градус дулаан байна 7 цагийн өмнө
Хууль бусаар хил давсан олдворуудаа буцаан авахаа мэдэгдэв 19 цагийн өмнө
Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийгдэж байна 23 цагийн өмнө