ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж сурагчид амарч байгаа. Сурагчдын улирлын амралт энэ сарын 13-нд дуусах байсан ч сунгагдаж магадгүй болжээ.
Учир нь өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл нийт өвчлөлийн 10 гаруй хувийг эзэлж байгаа юм. Энэхүү өвчлөлийн үзүүлэлт 5 хувиас дээш байгаа тохиолдолд дэгдэлт гэж үздэг байна. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас томуугийн дэгдэлт их байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7-10 хоногоор сунгахыг дэмжих өгнө үү гэсэн саналаа Нийслэлийн боловсролын газар, БСШУЯ-нд хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна