Японы Ерөнхий сайд Хойд Солонгосын удирдагтай болзол тавилгүйгээр уулзахад бэлэн

Н.Мижидмаа
2020/01/07

Японы сайд АбэШинзо нь ямар болзол тавилгүйгээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтэй уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр шинэ он эхэлсэнтэй холбогдуулсан хийсэн хэвлэлийн бага хурал хийхдээ “Хамгийн чухал асуудал болох хулгайлагдсан иргэдийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд би Ким Жон Ун тэргүүлэгчтэй ямар нэг болзол нөхцөл тавилгүйгээр биечлэн уулзахад бэлэн байна” гэжээ.

Абэ нь Хойд Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн талаараа сүүлийн хэдэн сарын турш нэг бус удаа мэдэгдэж байгаа юм. Өнгөрсөн зууны 70-аад оны үед Хойд Солонгосын тагнуулын албаныхан  хулгайлсан япончуудын нутагт нь буцаах хэрэгт ахиц гаргах үүднээс ийм уулзалт хийх зайлшгүй шаардлагатай гэж Абэ үзэж байгаа аж.

Хулгайлагдсан иргэдийн асуудал нь хоёр орны харилцаан дах хамгийн эмзэг сэдвийн нэг юм. Хойд Солонгос нь Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ 2002 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч, таван хүнийг нутаг буцахыг зөвшөөрсөн байдаг. Бусад хүмүүсийг нас барсан гэж мэдэгдээд төрөл төрөгсдөд нь цогцсыг нь явуулсан ч шинжилгээ хийх явцад алга болсон хүмүүсийн цогцос гэдгийг нь тогтоож чадаагүй юм.

Иймд 2014 оны тавдугаар сард Япон ба Хойд Солонгосын Засгийн газрууд нь япон иргэдийг хулгайлсан хэргийн талаар хамтарсан мөрдөн байцаалт явуулахаар тохиролцсон ч Пеньяны санаачилгаар энэ зорилгоор байгуулсан хамтарсан комиссыг татан буулгасан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 1 цагийн өмнө
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 3 цагийн өмнө
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 3 цагийн өмнө
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 3 цагийн өмнө
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 3 цагийн өмнө
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 3 цагийн өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 3 цагийн өмнө
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо 3 цагийн өмнө
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 4 цагийн өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр 4 цагийн өмнө
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй 4 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 5 цагийн өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 5 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 5 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 6 цагийн өмнө
126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 7 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 8 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 8 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 8 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 8 цагийн өмнө